513 Бүх зүйл дээр үнэнийг эрж хай

1 Бурханаар хүлээн зөвшөөрүүлэх нь чиний бодож, ажиллах ёстой эн тэргүүний зүйл; энэ нь чиний хэрэгжүүлэлтийн зарчим, цар хүрээ байх ёстой. Хийж байгаа зүйл чинь үнэнтэй нийцэлтэй эсэхийг чи яагаад олж тогтоох ёстой вэ гэвэл, энэ нь үнэнтэй нийцэлтэй байвал Бурханы хүсэлд лавтай нийцдэг. Чи асуудлын зөв, буруу эсэх, бусад бүх хүний санаанд нийцэж байгаа эсэх, өөрийн чинь хүсэлтэй нийцэж байгаа эсэхийг хэмжих ёстой юм биш; харин энэ нь үнэнтэй нийцдэг эсэх, мөн чуулганы ажил, ашиг сонирхолд үр өгөөжтэй эсэхийг олж тогтоох ёстой. Хэрвээ чи эдгээр зүйлийг харгалзан үздэг бол аливааг хийхдээ Бурханы хүсэлтэй улам бүр нийцэлтэй болно.

2 Хэрвээ чи аливааг хийхдээ эдгээр талыг харгалзан үздэггүй, зүгээр л өөрийнхөө хүсэлд найддаг бол тэдгээрийг буруу хийх нь лавтай, учир нь хүний хүсэл үнэн биш бөгөөд мэдээж Бурхантай нийцэлгүй байдаг. Хэрвээ чи Бурханаар хүлээн зөвшөөрүүлэхийг хүсвэл өөрийн хүслийн дагуу бус, үнэний дагуу хэрэгжүүлэх ёстой. Чи юу хийж байгаа, хэрэг явдал хэр том, эсвэл жижиг байх, мөн үүнийг Бурханы гэр бүл дэх үүргээ биелүүлэхийн тулд хийж байна уу, эсвэл хувийн шалтгаанаар хийж байна уу гэдэг чинь хамаагүй, хийж байгаа зүйл чинь Бурханы хүсэлд нийцэж байгаа эсэхийг, түүнчлэн хүн чанартай хүний хийх зүйл мөн эсэхийг чи бодож үзэх ёстой. Хийж байгаа бүх зүйлдээ ингэж үнэнийг эрж хайдаг бол чи үнэхээр Бурханд итгэдэг хүн юм. Хэрэв чи бүх хэрэг явдал, бүх үнэнд ийм маягаар хандвал зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна.

3 Зарим хүн хувийн зүйл хийж байхдаа үнэнийг зүгээр л үл тоомсорлож, хүссэнээрээ хийж, өөрийнхөө дуртай, өөрт нь ашигтай ямар ч байдлаар хийж болно гэж боддог. Энэ нь Бурханы гэр бүлд хэрхэн нөлөөлж болох талаар тэд өчүүхэн ч анхаарч үздэггүй, хийж байгаа зүйл нь ариун хүмүүсийн ёс зүйд нийцэх эсэхийг ч бодолцож үздэггүй. Эцэст нь тухайн хэргээ дуусгамагцаа дотор нь харанхуйлж, тавгүйтэв. Энэ цээрлүүлэлт зүй ёсных биш гэж үү? Бурханы зөвшөөрдөггүй зүйлийг хийдэг бол чи Бурханд халджээ. Хэрвээ хүн үнэнийг хайрладаггүй бөгөөд аливааг байнга өөрсдийн хүсэлд үндэслэн хийдэг бол үргэлж Бурханд халдана. Ийм хүмүүсийн хийдэг зүйлийг Бурхан ерөнхийдөө хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд хэрэв тэд гэмшихгүй бол шийтгэл нэг их холгүй байх болно.

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 512 Бурханы үгийн суурь л хэрэгжүүлэлтийн замаар хангадаг

Дараах: 514 Үнэнийг эрж хайх зам

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх