550 Чи амьд үлдэхээр эрэлхийлэх ёстой

1 Та бүгдийг урагшлах замтай байх, өөрөөр хэлбэл, амьд үлдэж чадахаар эрэлхийлэх зам руу Бурхан чиглүүлнэ. Ирээдүйд ямар албан тушаал, байр суурьтай байх вэ гэдэгт бүү анхаар; харин амьд үлдэхээр эрэлхийлэнгээ юу хийх ёстой вэ гэдэгт л анхаар. Энэ бол хүмүүсийн эрж хайх ёстой зүйл мөн; амьд үлддэг хүмүүс нь гарцаагүй сайн хүмүүс байх тул энэ нь хэрээс хэтэрсэн хүсэл бус, зүй зохистой зүйл юм. Тэд Бурханд алдар цуутай гэрчлэл хийж, Түүний хүслийг хангах нь лавтай. Иймээс амьд үлдэхээр эрэлхийлэх нь хэрээс хэтэрсэн хүсэл бус, харин ч хүн бүрийн зорих ёстой зүйл билээ. Энэ нь Бурханы авралын ажилтай бүрэн нийцдэг.

2 Та нар үйлчлэл үзүүлэгч, Бурханы ардууд, Бурханы хөвгүүдийн нэг болно уу, өндөр байр суурьтай хүмүүс болно уу хамаагүй, ирээдүйд амьд үлдэхийн тулд боломжит хамгийн үндсэн төлөвлөгөө гаргах ёстой. Бурханы сайшаалыг хүртээд, дараа нь амьд үлдэхийн тулд яах ёстой вэ гэдгээ л чи бодох хэрэгтэй. Учир нь Бурхан илүү олон хүнийг амьд үлдээхийг хүсдэг. Энэ та нарын эрэл хайгуулыг хялбарчилж байгаа бус уу? Та нар үүнийг ойлгох учиртай: Зүй зохистой эрэл хайгуул бол хэрээс хэтэрсэн хүсэл биш. Хүмүүс Бурханд итгэхдээ хэрээс хэтэрсэн хүсэлтэй бус, зүй зохистой эрэл хайгуултай байх ёстой.

“Бурханы нөхөрлөл”-өөс шинэчлэн найруулав

Өмнөх: 549 Үнэнийг эрэлхийлснээр бүх асуудлыг шийдэж болно

Дараах: 551 Үнэнийг эрэлхийлэхэд шийдвэр хэрэгтэй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

166 Хоёр мянган жилийн хүсэл

IБие махбодтой болсон Бурхан шашны ертөнцийг сэгсэрч,шашны дэг журмыг алдуулж,Бурханы илрэлтийг хүсдэг бүхний сүнсийг сэрээдэг.Хэн үүнийг...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх