547 Үнэнд хайртай хүмүүсийг Бурхан авардаг

1 Шийдвэрийг чинь ганхуулж, зүрх сэтгэлийг чинь эзэмдэж, үүргээ биелүүлэх чадвар, урагш ахих ахицыг чинь хязгаарлаж чадах, өдөр бүр тулгардаг том, жижиг бүх зүйлд хичээнгүй хандах шаардлагатай; тэдгээрийг сайтар шинжлээд үнэн мөнийг нь эрж хайх ёстой. Эдгээр нь туршлагын ертөнцөд тохиолддог бүх зүйл юм. Зарим хүн сөрөг зүйл тохиолдоход үүргээ орхидог бөгөөд бүтэлгүйтэл бүрийн дараа хөл дээрээ босож чаддаггүй. Энэ хүмүүс бүгд үнэнийг хайрладаггүй мунхгууд бөгөөд насан туршдаа итгэсэн ч гэсэн үнэнийг олж авахгүй. Ийм мунхаг хүмүүс яаж эцсээ хүртэл дагаж чадах юм бэ?

2 Авхаалжтай хүмүүс болон сүнслэг хэрэг явдлыг ойлгодог жинхэнэ хэв чанартай хүмүүс бол үнэний хайгуулчид мөн; тэдэнд арван удаа ямар нэг зүйл тохиолдох юм бол тэд магадгүй найман тохиолдолд нь урам зориг авч, сургамж олж авч, бага зэрэг гэгээрэл хүртэж, зарим нэг ахиц дэвшил гаргаж чадна. Сүнслэг хэрэг явдлыг ойлгодоггүй тэнэг хүн арван удаа бүтэлгүйтэж, бүдрэх үедээ мөн л сэхээрдэггүй, асуудлын уг үндсийг олохын тулд үнэнийг эрж хайдаг ч үгүй. Тийм хүн хэчнээн их номлол сонссон ч хамаагүй, үнэнийг хэзээ ч ойлгохгүй—тэд найдлагагүй. Бүдрэх бүрд нь өөр хэн нэгэн тэдэнд туслан өндийн босгож, тэднийг аргадах хэрэгтэй байдаг. Энэ хүмүүс нэмэргүй, Бурхан тэднийг авардаггүй. Ямар нэг зүйл тохиолдох болгонд тэд унах аюултай байдаг бол, мөн тухай бүрд уруудан доройтох аюултай байдаг бол энэ нь тэдний хувьд төгсгөл бус уу? Ийм хэрэггүй хүмүүсийг аврах өөр үндэслэл байна гэж үү?

3 Хүн төрөлхтнийг аврах Бурханы аврал нь үнэнийг хайрладаг хүмүүсийг аврах аврал, хүсэл, шийдвэртэй,үнэн болон зөв шударга байдлыг хүсэн эрмэлздэг хүмүүсийг аврах аврал юм. Шийдвэртэй хүн гэдэг нь зүрх сэтгэлдээ зөв шударга, сайн сайхан, үнэнийг хүсэн эрмэлздэг, бас мөс чанартай байдаг. Бурхан энэ хүмүүс дээр ажилласнаар тэд үнэнийг ойлгож, олж авч, завхрал нь цэвэрлэгдэж, амь зан чанар нь өөрчлөгддөг. Хэрвээ хүмүүсийн дотор үнэнийг хайрлах хайр байхгүй, зөв шударга байдал болон гэрлийг гэх эрмэлзэл байхгүй бол тэдний хувьд аврагдах ямар ч аргагүй.

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 546 Бурхан үнэнийг эрэлхийлдэг хүмүүст дуртай

Дараах: 548 Бурхан шийдвэртэй хүмүүст дуртай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

1029 Амийн усан гол

IАмийн усан гол, болор мэт тунгалаг,Бурхан ба Хурганы сэнтийгээс урсан гардаг.Тэр голын эрэг дээр амийн мод бий,арван хоёр төрлийн жимс,...

152 Сайхан хайрын дуу

IЗүрхний минь угт Таны хайр оршдог,Танд би ойртоно гэдэг юутай сайхан.Танд санаа тавихад зүрх минь уярна,бүх оюун бодлоороо Тандаа...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх