583 Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, санааг нь амраадаг хүн бай

I

Та нарын үнэнч зан, чин сэтгэл

түр зуурынх гэдгийг, та нарын шийдвэр,

төлж буй төлөөс ирээдүйн төлөө биш

зөвхөн өнөөдрийн төлөө гэдгийг Бурхан мэднэ.

Үзэсгэлэнт сайхан хүрэх газрыг олж авахаар

эцсийн ганц хүчин чармайлтаа

гаргахыг л та нар хүсдэг.


Та нарын цор ганц зорилго наймаалцах болохоос

үнэний өмнө өртэй болохоос зайлсхийх биш.

Ялангуяа Бурханы төлсөн төлөөсийг

хариулахын төлөө бүр ч биш байдаг.

Та нар хүссэнээ авахын тулд

арга ухаан ашиглахыг хүсдэг,

харин үүнийхээ төлөө хэзээ ч ил тод тэмцдэггүй.


Дүр эсгэх хэрэггүй,

нойр хоолоо умартан хүрэх газрынхаа төлөө

тэгтлээ тархиа гашилгах ч хэрэггүй.

Төгсгөл чинь аль эрт тогтоогдсон биш үү?


Та нар мөс чанараа даган,

байгаа бүхнээ зориулж,

Бурханы ажлын төлөө

хүчин чармайлтаа хайрлалгүй,

насан туршийн эрч хүчээ

Бурханы сайн мэдээний ажилд зориулж чадвал,

та нарын ачаар Түүний зүрх сэтгэл

баярлан догдлохгүй гэж үү?

Та нарын төлөө Тэр санаа амар байхгүй гэж үү?


II

Нээлттэй сэтгэлээр үүргээ

чадлынхаа хэрээр биелүүлж,

ямар ч төлөөс төлөхөд бэлэн бай.

Өөрийнх нь төлөө зовж, төлөөс төлсөн хэнд ч

тэр өдөр ирэхэд Бурхан шударга бус хандахгүй.

Ийм итгэл үнэмшилтэй байх нь зохистой.

Үүнийг бүү март,

тэгвэл Бурхан санаа амар байна.


Хэрэв ингэж чадахгүй бол

Бурхан хэзээ ч санаа нь амрахгүй,

та нар үүрд Түүний

дургүйцлийн бай болох болно.


Та нар мөс чанараа даган,

байгаа бүхнээ зориулж,

Бурханы ажлын төлөө

хүчин чармайлтаа хайрлалгүй,

насан туршийн эрч хүчээ

Бурханы сайн мэдээний ажилд зориулж чадвал,

та нарын ачаар Түүний зүрх сэтгэл

баярлан догдлохгүй гэж үү?

Та нарын төлөө Тэр санаа амар байхгүй гэж үү?


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрын тухай”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 582 Үнэнч хүмүүс л үүрэг гүйцэтгэхдээ шаардлагыг хангаж чадна

Дараах: 584 Бурханы ажлын төлөө өөрийгөө бүхэлд нь зориул

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

152 Сайхан хайрын дуу

IЗүрхний минь угт Таны хайр оршдог,Танд би ойртоно гэдэг юутай сайхан.Танд санаа тавихад зүрх минь уярна,бүх оюун бодлоороо Тандаа...

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх