326 Бурханд итгэх хүн төрөлхтний итгэлийн хамгийн гунигтай зүйл

1 Хүн төрөлхтний Бурханд итгэх итгэлийн талаарх хамгийн гунигтай зүйл бол, хүн Бурханы ажлын дунд өөрийн удирдлагыг явуулдаг атлаа Бурханы удирдлагыг огт анхаардаггүй. Хүний хамгийн том бүтэлгүйтэл нь, Бурханд захирагдаж, Түүнд шүтэн мөргөхөөр эрэлхийлэхийн зэрэгцээ өөрийн хүслэнт хүрэх газрыг бүтээн, хамгийн агуу ерөөл, хамгийн сайн хүрэх газрыг хэрхэн авах вэ гэж хуйвалдаж байдагт оршино. Хүн хэчнээн арчаагүй, жигшүүртэй, өрөвдмөөр гэдгээ ойлгодог ч гэсэн хэчнээн хүн өөрсдийн туйлын хүслэн, итгэл найдварыг амархан орхиж чадах билээ? Хэн алхаагаа зогсоож, зөвхөн өөрийгөө л бодохоо больж чадах билээ?

2 Өөрийнхөө удирдлагыг гүйцэлдүүлэхийн тулд Өөртэй нь ойр хамтран ажиллах хүмүүс Бурханд хэрэгтэй байдаг. Түүний удирдлагын төлөвлөгөөний ажилд бүх бие, сэтгэлээ зориулснаар Түүнд дуулгавартай байх хүмүүс Түүнд хэрэгтэй байдаг. Харин өдөр бүр алгаа тосон Түүнээс юм гуйдаг хүмүүс Түүнд хэрэггүй, багыг өгөөд шагнуулахаар хүлээдэг хүмүүс бүр ч хэрэггүй. Ялихгүй хувь нэмэр оруулчхаад үүндээ эрддэг хүмүүсийг Бурхан үзэн яддаг. Түүний удирдлагын төлөвлөгөөний ажилд дургүйцдэг ба тэнгэрт очиж, ерөөл хүртэх талаар л ярихыг хүсдэг хүйтэн цустай хүмүүсийг Тэр үзэн яддаг. Хүн төрөлхтнийг аврахын тулд Түүний хийдэг ажлаас үүссэн боломжийг далимдуулдаг хүмүүсийг Тэр бүр их зэвүүцдэг.

3 Учир нь, Өөрийнхөө удирдлагын төлөвлөгөөний ажлаар дамжуулан Бурхан юу биелүүлж, юунд хүрэхийг хүсдэг талаар энэ хүмүүс хэзээ ч анхаарч байгаагүй. Тэд ерөөл хүртэхийн тулд Бурханы ажлаас гарах боломжийг хэрхэн ашиглаж болох талаар л анхаардаг. Тэд Бурханы зүрх сэтгэлийг огт хайхардаггүй, гагцхүү өөрсдийнхөө хэтийн ирээдүй, хувь заяаг анхаарч байдаг. Бурханы удирдлагын төлөвлөгөөний ажилд дургүйцэж, Бурхан хүн төрөлхтнийг хэрхэн авардаг талаар болон Түүний хүслийн талаар өчүүхэн төдий ч сонирхдоггүй хүмүүс Бурханы удирдлагын төлөвлөгөөний ажлаас гадуур дуртай зүйлээ л хийж байгаа. Тэдний үйлдлийг Бурхан санадаг ч үгүй, сайшаадаг ч үгүй—тэр ч бүү хэл, Бурхан таашаан хардаггүй.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 3: Хүн Бурханы удирдлага дунд л аврагдаж чадна”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 325 Бурханд итгэх хүний итгэл тэвчишгүй муу

Дараах: 327 Хүн хүрэх газрынхаа төлөө Бурханд таалагдахаар хичээдэг нь муухай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх