225 Фарисайчууд Есүсийг эсэргүүцдэгийн үндэс

I

Фарисайчууд яагаад Есүсийг эсэргүүцсэнийг

та нар мэдмээр байна уу?

Тэдний мөн чанар юу болохыг мэдмээр байна уу?

Тэд Мессиагийн тухай уран сэтгэмжээр дүүрэн байсан,

Түүнийг ирнэ гэж итгэснээс биш амийн үнэнийг хайгаагүй.

Өнөөг хүртэл Түүнийг хүлээсээр,

үнэн ба амийн замыг мэдэхгүй л байна.

Ийм тэнэг, зөрүүд, мэдлэггүй хүмүүс

Бурханы ерөөлийг хэрхэн хүртэх вэ?

Тэд яаж Мессиаг харах боломжтой байх билээ?

Есүсийн ярьсан үнэний замыг мэдээгүй учир

Түүнийг эсэргүүцсэн,

Мессиаг эсвэл Ариун Сүнсний ажлыг ойлгоогүй.

Хэзээ ч Түүнийг харж эсвэл хамт байгаагүй учраас тэд

Түүний мөн чанарыг эсэргүүцэнгээ

Түүний нэрэнд хоосон хүндэтгэл үзүүлсэн.


II

Дуулгаваргүй, зөрүүд, биеэ тоосон тэдний

итгэлийн зарчим нь:

Түүний номлол хэчнээн гүн, эрх мэдэл нь хэдий өндөр ч,

Мессиа гэж нэрлэгдсэн цагт л

Түүнийг хүлээн зөвшөөрөх байсан.

Гэвч энэ бол сүржин төсөөлөл гэж доогломоор

утгагүй яриа юм.

Есүс Христийг ойлгодоггүйгээсээ болоод

та нар фарисайчуудын алдааг давтахгүй биз?

Та нар үнэний болон амийн замыг харж чадах уу?

Ариун Сүнсний ажлыг дагаж чадах уу?

Христийг эсэргүүцэхгүй гэдгээ баталж чадах уу?

Хэрэв үгүй бол та нар амийн биш

үхлийн ирмэг дээр байна.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Есүсийн сүнслэг биеийг харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 224 Үнэнийг үл хүлээн авагчид авралд тохирохгүй

Дараах: 226 Гурвал оршин байдаг уу?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

170 Амийн гэрчлэл

IБурханыг гэрчилснийхээ төлөөнэг л өдөр би баригдах байх,энэ зовлон зөвт байдлын төлөө гэдгийгзүрх сэтгэлдээ би мэддэг.Амь минь алга...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх