179 Дарлал, түнэр харанхуйн дунд өндийн босно

1 Агуу улаан луу намайг хяхан хавчиж, баривчилсан ч би Бурханыг дагахаар бүр их шийдсэн. Агуу улаан луу хэчнээн ёрын муу болохыг би хардаг; энэ яаж Бурханыг хүлцэх билээ дээ? Бурхан махбодоор ирсэн—би яаж Түүнийг дагахгүй байж чадах билээ? Сатаныг би орхиж, Бурханыг дагах болно. Диавол эрх мэдэлтэй байгаа газар Бурханд итгэх зам хүнд бэрх байдаг. Сатан өсгийнөөс минь зуудаг, амьдран суух аюулгүй газар үгүй. Бурханд итгэж, шүтэн мөргөнө гэдэг Тэнгэрийн хууль, газрын зарчим. Бурханыг хайрлана гэж сонгосон болохоор би эцсээ хүртэл үнэнч байх болно. Үүний явуулга харгис хэрцгий, хорлонтой, үнэхээр жигшүүртэй. Сатаны зүс царайг тодорхой харсан болохоор би Христийг улам илүү хайрлана. Сатанд би хэзээ ч бууж өгөхгүй, үнэ цэнгүй хэзээ ч амьдрахгүй. Бүх шаналлыг би тэвчиж, харанхуй шөнүүдийг туулна. Бурханд тайтгарал авчрахын тулд би ялгуусан гэрчлэл хийж, Сатаныг шившиглэнэ.

2 Зөвт байдал гарч ирэхийг би харсан; одоо үе бол үүр цайхын өмнөх харанхуй шөнө. Үхэл сэхлийн тулаанаар диавол Бурханд үйлчилж эхэлдэг. Бурхан Өөрийн алдар сууг олж, ялагчдыг бүтээсэн. Тэгээд би Түүний мэргэн ухаан, зөвт байдлыг магтдаг, Бурханы хайранд умбаж, Түүний хүслийг анхаарахыг бүр ч их хүсдэг. Би Бурханы хайрыг хариулахын тулд байгаа бүхнээ өгч, чадах бүхнээ хийхийг хүсэж байна. Бурханыг зүрх сэтгэл минь хайрласнаар би Түүний сайн мэдээг түгээнэ, эцсээ хүртэл үнэнч байж, Бурханыг алдаршуулахын тулд гэрчлэл хийнэ. Бурхан намайг яаж ч шалгаж, цэвэршүүллээ гэсэн, би гэрчлэлд зогсож, Түүнийг хангалуун байлгана. Бурханыг зүрх сэтгэл минь хайрласнаар би Түүний сайн мэдээг түгээнэ, эцсээ хүртэл үнэнч байж, Бурханыг алдаршуулахын тулд гэрчлэл хийнэ. Би асар их зовж болох ч Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд үхэн хатан зүтгэх болно.

Өмнөх: 178 Биднийг хагацахад

Дараах: 180 Бурханыг үнэнчээр дагахаа би үхэх хүртлээ тангараглаж байна

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

1029 Амийн усан гол

IАмийн усан гол, болор мэт тунгалаг,Бурхан ба Хурганы сэнтийгээс урсан гардаг.Тэр голын эрэг дээр амийн мод бий,арван хоёр төрлийн жимс,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх