Хүний амьдралын зөв замаар алхах нь
Ⅰ
Бурханы бүх үг үнэн, унших тусам зүрх сэтгэл минь гэрэлтдэг.
Бурханы үг амьдралын нууцыг илчилдэг, тэгээд би гэгээрдэг.
Бурханы үг дотроос би амьдралын зөв замыг олж хардаг.
Надад байгаа бүхэн Бурханаас, Бурханы нигүүлслээр л ирснийг би хардаг.
Бурханы шүүлт, илчлэлийг туулаад би, хүн төрөлхтөн их ялзарсныг хардаг.
Махан биеийн төлөө сатаны гүн ухаанаар амьдрах нь адгуус шиг амьдрахтай адил.
Алдар хүнд, эд хөрөнгө, байр суурь, нүглээс ирэх баясалд шунасан нэгэн эцэстээ мөхөл, сүйрэлд хүрнэ.
Бурханы үг намайг сэрээлээ, би харанхуйд гэрлийг харж байна.
II
Сатаны ялзралын гашуун өвдөлтийг амтлаад, үнэн ямар нандинг одоо л би мэдлээ.
Бурханы үгийн шүүлтийг туулаад, Бурханы хайрын тансаг амтыг одоо л би мэдэрлээ.
Христийг дагаж, Бурханы ажлыг туулснаар, алхах тусам зам минь улам гэрэлтэнэ.
Бурханы үгээр амьдарснаар, үнэн, амь гэж юу болохыг одоо л би мэдлээ.
Үнэнийг ойлгосноор би эрх чөлөөг олж, хүний амьдралын үнэ цэнийг амьдран харуулдаг.
Үнэнийг ойлгосноор, би үнэхээр жаргалтай болж, хүний амьдралын утга учрыг амьдран харуулдаг.
Үнэнийг ойлгосноор, би эрх чөлөөг олж, хүний амьдралын үнэ цэнийг амьдран харуулдаг.
Үнэнийг ойлгосноор, би үнэхээр жаргалтай болж, хүний амьдралын утга учрыг амьдран харуулдаг.