739 Бурханыг хүндэлдэг хүмүүс бүх зүйл дээр Бурханыг шагшин магтдаг
I
Иов хэзээ ч Бурханыг харж,
үгийг нь сонсоогүй ч
сэтгэлд нь Бурханы орон зай байсан.
Тэр Бурханд “Еховагийн нэр алдаршиг”
гэж ханддаг байсан.
Нөхцөл байдлаас үл хамааран болзолгүй,
шалтгаангүй Бурханы нэрийг алдаршуулж байсан.
Иов зүрх сэтгэлээ Бурханд өгч,
Бурханаар хянуулахыг зөвшөөрсөн;
бодож, шийдсэн, сэтгэлдээ төлөвлөсөн нь
Бурханд нээлттэй, нууцлагдмал биш байсан.
Зүрх сэтгэл нь Бурханы эсрэг зогсоогүй,
өөрийнхөө төлөө Бурханаас
хэзээ ч, юу ч гуйж байгаагүй,
Бурханыг шүтэн мөргөөд ашиг олж авах
давруу хүсэл ч өвөрлөөгүй.
Иов Бурхантай наймаа хэлэлцээгүй,
Түүнд ямар ч хүсэл, шаардлага тавиагүй.
Бүхнийг захирах
Бурханы агуу хүч чадал, эрх мэдлээс болж
Бурханы нэрийг магтаж байсан.
Иовын магтаал нь
ерөөгдөх, гамшигт өртөхөөс хамаараагүй.
II
Бурхан хүмүүсийг ерөөсөн ч, эсвэл
тэдэнд гамшиг авчирсан ч
Бурханы хүч чадал, эрх мэдэл өөрчлөгдөхгүй;
нөхцөл байдлаас үл хамааран
Бурханы нэрийг магтах ёстой.
Хүн Бурханаар ерөөгдөх эсвэл
хүнд гамшиг тохиолдох нь
бүгд Бурханы дээд эрхээс болдог.
Бурханы хүч, эрх мэдэл
хүний бүх зүйлийг захирч, зохицуулдаг;
хүний хувь заяаны өөрчлөлтүүд нь
Бурханы хүч чадал, эрх мэдлийн илрэл билээ.
Хүний үзэл бодлоос үл хамааран
Бурханыг магтах ёстой.
Энэ бол амьдралынхаа хугацаанд
Иовын туулж, мэдэж авсан зүйл юм.
Иовын бүх бодол, үйлдэл нь Бурханы нүд,
чихэнд хүрч, чухал гэж харагдсан.
Бурхан түүний мэдлэгийг эрхэмлэн,
ийм зүрх сэтгэлтэй байгааг нь нандигнасан.
Иовын сэтгэл Бурханы тушаалыг хүлээсэн.
Хэдийд, хаана ч байсан өөрт нь
тохиолдсон бүхнийг хүлээн авч байсан.
Тэр Бурханд шаардлага тавиагүй.
Бурханаас ирсэн зохицуулалт бүрийг
хүлээж, хүлээн авч,
нүүр тулж, захирагдахыг өөрөөсөө шаардсан.
Үүнийг өөрийн үүрэг,
Бурханы хүсдэг зүйл гэж Иов итгэсэн.
Иов Бурхантай наймаа хэлэлцээгүй,
Түүнд ямар ч хүсэл, шаардлага тавиагүй.
Бүхнийг захирах
Бурханы агуу хүч чадал, эрх мэдлээс болж
Бурханы нэрийг магтаж байсан.
Иовын магтаал нь
ерөөгдөх, гамшигт өртөхөөс хамаараагүй.
“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-оос шинэчлэн найруулав