53 Бурханы өмнө эргэн очих нь жинхэнэ ерөөл билээ
I
Өмнө нь би зөвхөн Бурханы ерөөл, нигүүлслийн араас шунаж Эзэнд итгэдэг байв.
Шашны зан үйлийн дунд амьдарч, үзэл бодолд хүлэгдсэн байсан.
Өдөр бүр нүгэл үйлдчихээд, улайдаг байлаа; Би нүглийн дөнгөнөөс мултарч чадаагүй.
Бурханы үггүйгээр би харанхуй, хоосрол, шаналал дунд амьдарч байсан.
Гэвч би Бурханы дуу хоолойг сонсож, Түүний сэнтийн өмнө өргөгдсөн.
Өдөр бүр би Бурханы үгийг таашаадаг, Ариун Сүнс намайг гэгээрүүлсэн.
Үнэнийг ойлгосноор зүрх сэтгэлд маань гэрэл бий болж, миний үзэл, буруу ойлголт сарнисан.
Би Хурганы хуримын зоогт оролцдог-Бурханы өмнө амьдрах нь жинхэнэ ерөөл билээ.
II
Ах, эгч нар маань Бурханы үгийг идэж, уун, нөхөрлөхөөр цугладаг.
Би завхрал, дутагдлаа энгийн, нээлттэй ярьдаг.
Та хайрын сэтгэлээр дэмжлэг үзүүлж, Бурханы үгийн туршлагаасаа ойлголтоо нөхөрлөдөг.
Бид нэг нэгэндээ хайртай, үй зайгүй, амьдралынхаа хамгийн дотно найзууд.
Бид Бурханы хайран дунд амьдарч, нэг зүрх сэтгэл, оюун санаагаар үүргээ биелүүлдэг.
Маргалдах зүйл байдаг ч өөрсдийгөө хойш тавиад хамтдаа залбирч, эрж хайдаг.
Ариун Сүнс гэгээрүүлсэн болохоор үнэнийг бид ойлгож, зүрх сэтгэл маань чөлөөлөгдсөн.
Бурханы өмнө амьдарч, Түүний үг биднийг чиглүүлж байгаа нь жинхэнэ ерөөл юм.
III
Бурханы үгийн шүүлт миний завхралын үнэнийг надад харуулдаг.
Хүний нүглийн эх үндэс нь түүний сатанлаг төрөлхийн чанар гэдгийг би тодорхой харж байна.
Бурханы үгээс би зан чанараа өөрчлөх зам мөрийг олдог.
Бурханы үгээр би бургилсан их завхралуудаа үнэлж дүгнэн, тус бүрд нь задалж, тунгаан боддог.
Үнэнийг ойлгосны дараа би хэрэгжүүлж, завхрал маань аажмаар цэвэрлэгддэг.
Шалгалтад орох үед Бурханы үг намайг залж чиглүүлдэг, Түүнийг үнэхээр хайр татам гэдгийг би мэдэрдэг.
Бурханы шүүлт, гэсгээлт биднийг цэвэрлэж, аварсан.
Бурханы хайр хэчнээн гүн болохыг би мэдэрсэн. Бурхантай амьдрах нь жинхэнэ ерөөл юм.