100 Бурхан бүтээлийн хуучин байдлыг сэргээнэ
1 Дуу хоолой минь эрчимжихэд Би орчлон ертөнцийн байр байдлыг ч бас ажигладаг. Тоо томшгүй олон бүтээгдсэн зүйл бүгд Миний үгээр шинэчлэгддэг. Тэнгэр өөрчлөгдөж, газар ч бас өөрчлөгддөг. Хүмүүсийн анхдагч төрх ил болж, аажмаар хүн бүр төрлийнхөө дагуу ангилагдаж, өөрийн мэдэлгүй гэр бүлийнхнийхээ тэвэрт буцан очих замаа олно. Үүнийг Би ихэд таална. Би саад тотгороос ангид бөгөөд нэг л мэдэхэд Миний агуу ажил гүйцэлдэж, тоо томшгүй олон бүтээгдсэн зүйл бүгд өөрчлөгддөг. Би дэлхийг бүтээхдээ бүх зүйлийг төрлөөр нь загварчилж, хэлбэр дүрстэй бүх зүйлийг өөрсдийнх нь төрөлтэй хамт тавьсан. Миний удирдлагын төлөвлөгөөний төгсгөл ойртож байгаа тул Би бүтээлийн хуучин байр байдлыг сэргээнэ; Би бүх зүйлийг анхдагч байдалд нь оруулж, бүхнийг гүн гүнзгий өөрчилнө, ингэснээр бүх зүйл Миний төлөвлөгөөнд эргэж ирнэ. Цаг нь ирлээ! Миний төлөвлөгөөний сүүлчийн үе шат гүйцэлдэх гэж байна. Аяа, бузар хуучин ертөнц өө! Чи Миний үгийн дор гарцаагүй унана! Миний төлөвлөгөөгөөр юу ч үгүй болох нь гарцаагүй! Аяа, тоо томшгүй олон бүтээгдсэн зүйл ээ! Та нар бүгд Миний үгэн дотроос шинэ амь олж авна—захирагч Эзэнтэй болно! Аяа, цэвэр ариун, өө сэвгүй шинэ ертөнц өө! Миний алдар дотор чи гарцаагүй сэргэнэ! Аяа, Сион Уул аа! Чимээгүй байхаа боль—Би ялгууснаар эргэж ирлээ! Бүтээлийн дундаас Би бүх газар дэлхийг шинждэг. Газар дээр хүн төрөлхтөн шинэ амьдрал эхлүүлж, шинэ итгэл найдвартай болсон.
2 Аяа, Миний ардууд аа! Миний гэрэл дотор та нар эргэн амилахгүй байж яаж чадах юм бэ? Миний удирдамж дор баярлан дэвхцэхгүй байж яаж чадах юм бэ? Хуурай газар баясан хашхирч, ус хөгжөөнтэйгөөр инээн долгилно! Аяа, дахин амилсан Израиль аа! Миний урьдчилан тогтоосныг чи бахдахгүй байж яаж чадах юм бэ? Хэн мэгшин уйлсан бэ? Хэн цурхиран уйлсан бэ? Хуучны Израиль үгүй болж, өнөөгийн Израиль дэлхий дээр өндийн, сүндэрлэн байгуулагдаж, бүх хүний зүрх сэтгэлд бослоо. Өнөөдрийн Израиль Миний ардуудаар дамжуулан оршин тогтнолын эх үүсвэрт гарцаагүй хүрнэ! Аяа, заналт Египет ээ! Чи Миний эсрэг зогсохоо больсон байлгүй дээ? Чи Миний өршөөлийг далимдуулж, Миний гэсгээлтээс зугтахыг оролдож яаж чадна вэ? Миний гэсгээлт дотор оршихгүй байж яаж чадах юм бэ? Миний хайрладаг бүх хүн гарцаагүй үүрд мөнх амьдарна, харин Миний эсрэг зогсдог бүхнийг Би мөнхөд гэсгээх нь гарцаагүй. Учир нь Би хартай Бурхан бөгөөд хийсэн бүхнийх нь төлөө хүмүүсийг амархан хэлтрүүлэхгүй. Би бүхий л газар дэлхийг ажиглан харж, зөвт байдал, сүр жавхлан, уур хилэн болон гэсгээлттэйгээр ертөнцийн зүүн зүгт гарч ирж, тоймгүй олон хүнд Өөрийгөө илчилнэ!
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 26-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав