395 Жинхэнэ итгэгчдийн хариуцлага

I

Үнэхээр чи мөс чанартай бол

үүрэх ачаа чамд байх ёстой,

хариуцлагын мэдрэмжтэй байх ёстой.

Чи байлдан дагуулагдаж эсвэл

төгс болгуулах нь хамаагүй,

гэрчлэлийн энэ алхмыг зөв хийгээрэй.

Бурханы бүтээлийн хувиар

Түүгээр байлдан дагуулагдаж,

эцэст нь Түүнийг хангалуун болгож,

Бурханы хайрыг хайрын сэтгэлээр хариулж,

Бурханд өөрийгөө зориулах

энэ бол хүний хариуцлага билээ.

Хүний гүйцэтгэх учиртай үүрэг,

түүний үүрэх ёстой ачаа билээ.

Хүн энэ даалгаврыг биелүүлэх ёстой.

Ингэж хүн жинхэнэ итгэгч болдог.


II

Энэ бүх ажлыг туулснаар

хүн байлдан дагуулагдаж,

жинхэнэ мэдлэгтэй болсон бол

хэтийн ирээдүй нь ямар ч байлаа,

хувь заяа нь яаж ч эргэлээ гэсэн

дуулгавартай байж чадах болно.

Ийм замаар Бурханы агуу ажил

бүрэн дүүрэн биеллээ олно.

Бурханы бүтээлийн хувиар

Түүгээр байлдан дагуулагдаж,

эцэст нь Түүнийг хангалуун болгож,

Бурханы хайрыг хайрын сэтгэлээр хариулж,

Бурханд өөрийгөө зориулах

энэ бол хүний хариуцлага билээ.

Хүний гүйцэтгэх учиртай үүрэг,

түүний үүрэх ёстой ачаа билээ.

Хүн энэ даалгаврыг биелүүлэх ёстой.

Ингэж хүн жинхэнэ итгэгч болдог.


III

(Хүн төрөлхтний хариуцлага,

Бурханы бүтээсэн хүн төрөлхтний хариуцлага.)

Бурханы жинхэнэ итгэгч.

(Хүн төрөлхтний хариуцлага,

хүн төрлөхтний хариуцлага.)

Энэ даалгаврыг биелүүлэх ёстой.

Ингэж хүн жинхэнэ итгэгч болдог.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлт 3”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 394 Бурханд итгэх итгэлээ бүхнээс дээгүүр тавих ёстой

Дараах: 396 Хүний үнэнч итгэлийг Бурхан хүсдэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

254 Гэмшил

IЭцсийн өдрүүдийн сайн санаа зорилго,зөвлөгөө гүн нойрноос нь хүнийг сэрээдэг.Хөндүүрт дурсамж, сэтгэлийн сэв,мөс чанарыг минь...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх