125 Бурхан алдар сууг бүрэн олж авсан

I

Есүс гучин гурван жил хагас амьдарч,

цовдлолын ажлыг хийхээр ирсэн,

үүгээр Бурхан алдрынхаа

нэг хэсгийг олж авсан.

Бурхан даруу, нууцлаг байж, зовлонг тэвчсэн.

Тэр Бурхан Өөрөө байсан ч гутамшиг,

доромжлол, гүтгэлгийг тэвчин,

загалмайд цовдлогдох өвдөлтийг тэсвэрлэж

золин аврах ажлыг гүйцээсэн.


II

Энэ үе шат дууссаны дараа

Бурхан агуу алдар олж авсныг

хүмүүс харсан ч

энэ нь Есүсээс авсан алдрынх нь хэсэг.

Есүс бэрхшээл бүрийг тэсвэрлэн,

даруу, нууцлаг байж,

Бурханы төлөө цовдлогдож чадсан ч

Бурхан алдрынхаа хэсгийг л олж авсан.

Өөр нэг нь бүлэг хүмүүсийг төгс болгох

газар дээрх бодит ажил юм.


III

Хүмүүс Бурханаар төгс болгуулж, Түүний өмнө

бууж өгч чаддаг болж, Бурханд бүрэн

дуулгавартай байж, хэтийн ирээдүй, хувь заяагаа

Бурханд даатгах өдөр ирэхэд

Тэр алдрын хоёр дахь хэсгээ авна,

өөрөөр хэлбэл, бодит Бурханы ажил дуусахад

эх газрын Хятад дахь Бурханы ажил дуусна.

Бурханы урьдчилан тогтоож,

сонгосон хүмүүс төгс болгуулах үед

Бурхан алдрыг олж авна.


IV

Бурхан алдрынхаа дараагийн хэсгийг Зүүн зүгт

аваачсан гэсэн ч энгийн нүдэнд харагдахгүй.

Тэр ажлаа Зүүн зүгт авчирсан;

энэ бол Түүний алдар.

Түүний ажил дуусаагүй ч

Бурхан ажиллахаар шийдсэн тул

гарцаагүй гүйцэлдэнэ.

Бурхан ажлаа Хятадад гүйцээхээр шийдсэн,

Тэр та нарыг ямар ч гарцгүй

бүрэн төгс болгохоор шийдэж,

зүрх сэтгэлийг чинь байлдан дагуулсан.

Чи хүссэн, хүсээгүй цаашаа явах ёстой,

та нар Бурханаар авхуулах үед

Бурхан алдрыг олж авдаг.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. ‘Мянган жилийн хаанчлал ирчихсэн’ тухай товч яриа”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 124 Агуу улаан лууны нутаг дахь Бурханы ажлын утга учир

Дараах: 126 Эцсийн өдрүүдийн Христ Бурханы удирдлагын төлөвлөгөөний нууцыг илчилдэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх