629 Та нар шашны үзлээ орхисон уу?

1 Одоо үед төөрөлдсөн байдлаар итгэдэг олон хүн бий. Та нар хэт их сониуч зантай, хэрээс хэтэрсэн ерөөгдөх хүсэлтэй, харин та нарын амийг эрж хайх тэмүүлэл тун өчүүхэн. Та нар Бурханыг зөвхөн нэр төдий дагадаг, ердөө ч үнэн замыг эрж хайж ирээгүй бөгөөд амь олж авах бодолтой ч ирээгүй юм. Та нарын хандлага бол зөвхөн юу тохиолдохыг харахыг хүссэн хүний хандлага. Хуучин олон үзлээ орхиогүй учраас өөрийгөө бүрэн зориулж чадсан хүн та нарын дунд нэг ч байхгүй. Энэ хүртэл ирчхээд та нар одоо ч гэсэн хувь заяаныхаа талаар санаа зовж, өдөр шөнөгүй бодол болж байдаг ба үүнийгээ больж огт чаддаггүй.

2 Би фарисайчуудын талаар ярихдаа шашны “ахмадууд”-ын талаар ярьдаг гэж чи бодож байна уу? Та нар өнөө үеийн хамгийн боловсронгуй фарисайчуудын төлөөлөгчид биш гэж үү? Намайг Библитэй харьцуулдаг хүмүүсийг дурдахдаа Би зөвхөн шашны хүрээний Библийн мэргэжилтнүүдийг хэлж байна гэж чи бодож байна уу? Бурханыг дахин нэгэнтээ загалмайд хадаж буй хүмүүсийн тухай ярихдаа Би шашны хүрээний удирдагчдын тухай ярьж байна гэж чи бодож байна уу? Та нар энэ дүрд тоглох хамгийн сайн жүжигчид биш гэж үү? Хүмүүсийн үзлийн эсрэг тэмцэхийн тулд Миний хэлдэг бүх үг ердөө л шашны пасторууд болон ахлагчдыг дооглож байгаа гэж чи бодож байна уу? Та нар бас энэ бүх зүйлд оролцоогүй гэж үү?

3 Өөрсдийгөө хэдхэн үзэл тээдэг гэж чи бодож байна уу? Ердөө л та нар бүгд одоо маш ухаалаг байж сурсан юм. Та нар ойлгодоггүй зүйлсийнхээ талаар ярьдаггүй, тэр талаарх мэдрэмжээ харуулдаггүй ч дотор чинь хүндлэл, дуулгавартай байх сэтгэл ердөө ч байдаггүй. Та нарын харж байгаачлан судлах, ажиглах болон хүлээх нь та нарын өнөөдрийн хамгийн шилдэг хэрэгжүүлэлтийн арга зам юм. Та нар хэтэрхий ухаалаг байж сурсан. Энэ бол нэг төрлийн сэтгэл зүйн заль мэх гэдгийг та нар ухаарч байна уу? Та нарын нэг хормын ухаалаг байдал мөнхийн гэсгээлтээс зугтахад чинь тусална гэж та нар бодож байна уу?

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар ажлыг ойлгох ёстой—төөрөлдсөн байдлаар бүү дага!”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 628 Бурханаар төгс болгуулахын тулд шашны үзлийг хая

Дараах: 630 Хүмүүсийг удирдах Бурханы ажлын тухай үнэн

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

85 Ямар ч үед Та надтай хамт

IБи ертөнцөөр хэрэн хэсэж,зүрх сэтгэлдээ төөрч, цөхөрсөн байсан.Таны тааламжит үгсээр сэргэж,би гэрлийг харсан.Би Таны үгээр шүүлтийг...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх