627 Шашны үзэл баримталбал сүйрэхээс өөр аргагүй

1 Өнөөдрөөс эхлэн, ямар ч шашны үзэлгүй, өөрсдийн хуучин би-гээ орхиход бэлэн, Бурханыг цайлган сэтгэлээр дуулгавартай дагадаг хүмүүсийг Бурхан албан ёсоор төгс болгож, Бурханы үгийг хүсэн хүлээдэг хүмүүсийг Тэр төгс болгоно. Энэ хүмүүс өндийн босож Бурханд үйлчлэх ёстой. Бурханд эцэс төгсгөлгүй элбэг дэлбэг байдал, энгүй их мэргэн ухаан байдаг. Түүний гайхалтай ажил, үнэт үгс нь бүр ч олон хүн эдлэхийг хүлээж байгаа. Одоогийн байдлаар, шашны үзэлтэй, дээгүүр зиндаандаа эрддэг, өөрсдийгөө хойш тавьдаггүй хүмүүст эдгээр шинэ зүйлийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдаг. Ариун Сүнс энэ хүмүүсийг төгс болгох боломжгүй юм.

2 Хэрвээ хүн дуулгавартай байхаар шийдээгүй, Бурханы үгээр цангадаггүй бол тэд эдгээр шинэ зүйлийг хүлээн зөвшөөрөх аргагүй байдаг. Тэд зүгээр л улам бүр тэрслүү, улам ов мэхтэй болж, тийнхүү буруу замд орж дуусдаг. Одоо Өөрийн ажлыг хийхдээ Бурхан, Өөрийг нь үнэхээр хайрлаж, шинэ гэрлийг хүлээн зөвшөөрч чадах илүү олон хүнийг өргөж, Тэр дээгүүр зиндаагаараа бардамнадаг шашны албан тушаалтнуудыг бүрмөсөн цавчин унагана. Өөрчлөлтийг зөрүүдлэн эсэргүүцдэг ийм хүмүүсээс нэгийг ч Тэр хүсдэггүй. Чи үйлчлэлээ өөрийн дур зоргын дагуу гүйцэтгэдэг үү, эсвэл чи Бурханы шаардсаныг хийдэг үү? Чи шашны албан тушаалтан уу, эсвэл Бурханаар төгс болгуулсан дөнгөж мэндэлсэн нярай юу?

3 Шашны хуучин үзлийн улмаас хүн бүхий л амьдралаа алдаж болно. Хүний олж авсан туршлага Бурханаас төөрч, аливааг өөрсдийнхөөрөө хийхэд хүргэж болно. Хэрэв чи ийм зүйлийг хаяхгүй бол, амийн өсөлтөд чинь саад тээг болно. Өөрт нь үйлчилдэг хүмүүсийг Бурхан үргэлж төгс болгодог, тэднийг амархан хөөн зайлуулдаггүй. Хэрвээ чи Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг үнэхээр хүлээн зөвшөөрч, шашны хуучин хэрэгжүүлэлт болон дүрэм журмаа хаяж, шашны хуучин үзлээр өнөөдрийн Бурханы үгийг хэмжихээ больж чадсан цагт л чамд ирээдүй байх болно. Хэрвээ чи хуучинтайгаа зууралдаж, тэдгээрийг нандигнасан хэвээр байвал чамд аврагдах ямар ч арга үгүй. Бурхан тийм хүмүүсийг огт тоодоггүй.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Шашны үйлчлэлээс ангижрах ёстой”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 626 Хүн чанаргүй хүмүүс Бурханд үйлчлэх үнэ цэнгүй

Дараах: 628 Бурханаар төгс болгуулахын тулд шашны үзлийг хая

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

166 Хоёр мянган жилийн хүсэл

IБие махбодтой болсон Бурхан шашны ертөнцийг сэгсэрч,шашны дэг журмыг алдуулж,Бурханы илрэлтийг хүсдэг бүхний сүнсийг сэрээдэг.Хэн үүнийг...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх