231 Библид чи зөв хандах ёстой
I
Библид түүхийн олон үеийн ул мөр бий.
Хүмүүс үүнд Бурхан шиг хандаж байгаа нь:
Эцсийн өдрүүдэд Библи
Бурханы байр суурийг авсан.
Бурхан үүнийг үзэн яддаг.
Чөлөөт цагтаа Библийн түүх ба үүслийг
Тэр тодорхой болгох ёстой болсон.
Эс бол энэ нь хүний сэтгэл дэх
Бурханы байрыг эзэлж,
тэд Библиэр Бурханыг яллаж, хэмжих болно.
Бурхан чамд хэлэхийг хүсдэг үнэн бол
Түүний өнөөгийн ажил, үгийг
ямар ч онол, баримт орлож чадахгүй.
Бурханы байр суурийг юу ч орлож чадахгүй.
II
Библийн торыг тасдаж хаяхгүй бол
хүн хэзээ ч Бурханы өмнө ирж чадахгүй.
Тэд Түүнийг орлох бүхнээс
зүрхээ цэвэрлэх ёстой.
Энэ нь Түүнийг хангалуун байлгах арга юм.
Бурхан энд зөвхөн Библийг
тайлбарласан хэдий ч
хүн төрөлхтөн андуурч шүтэж, биширдэг
өөр бусад олон зүйл байдгийг бүү мартаарай;
Бурханаас үнэхээр ирдэг бүхнийг тэд шүтдэггүй.
Бурхан чамд хэлэхийг хүсдэг үнэн бол
Түүний өнөөгийн ажил, үгийг
ямар ч онол, баримт орлож чадахгүй.
Бурханы байр суурийг юу ч орлож чадахгүй.
III
Бурханд итгэж, үгийг нь хүлээн авахад чинь
буруу замыг чи бүү сонгоорой,
дахин туйлшрал, эргэлзээнд
унахгүй байхыг сануулж,
Бурхан Библийг жишээ болгон ашигладаг.
Бурхан чамд хэлэхийг хүсдэг үнэн бол
Түүний өнөөгийн ажил, үгийг
ямар ч онол, баримт орлож чадахгүй.
Бурханы байр суурийг юу ч орлож чадахгүй,
Бурханы байр суурийг юу ч орлож чадахгүй.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чуулгануудаар явахдаа Христийн хэлсэн үг, Оршил”-оос шинэчлэн найруулав