564 Өөрийгөө эргэцүүлэх нь хамгийн чухал

1 Өөрийгөө эргэцүүлж, өөрийгөө мэдэхийн гол түлхүүр нь энэ: Тодорхой талуудад сайн хийж, зөв хийсэн гэж санагдах тусам, мөн тодорхой талуудад Бурханы хүслийг хангаж чадна, эсвэл бардамнаж чадна гэж бодох тусмаа чи тэр талууд дээр өөрийгөө мэдэж, өөрт чинь ямар ариун бус зүйлс байгааг, түүнчлэн чиний доторх ямар зүйлс Бурханы хүслийг хангаж чадахгүй байгааг харахын тулд төдий чинээ гүнзгий ухаж төнхвөл зохино. Паулаар жишээ авъя. Паул гойд их мэдлэгтэй байсан бөгөөд номлолын ажилдаа ихээхэн зовсон. Түүнийг олон хүн онцгойлон биширдэг байжээ. Үүний үр дүнд Паул ихээхэн ажил гүйцэтгэснийхээ дараа өөрт нь титэм зэхэгдсэн байх болно гэж бодсон. Үүнээс үүдэн тэр буруу замаар улам уруудсаар, эцэст нь Бурханаар шийтгүүлсэн билээ.

2 Паул Эзэн Есүсийн үгээс үнэнийг эрж хайхад анхаараагүй; харин өөрийн үзэл, төсөөлөлд л итгэдэг байсан юм. Хэдэн сайн зүйл хийж, сайхан зан авир харуулсан цагт Бурханаар сайшаагдаж, шагнуулна гэж тэр боддог байв. Эцэст нь үзэл, төсөөлөл нь түүний зүрх сэтгэлийг төөрүүлж, үнэн төрхийг нь халхалсан билээ. Паулын тухай энэ түүх нь Бурханд итгэдэг өнөөгийн хүн бүхэнд анхааруулга болдог, өөрөөр хэлбэл, бид өөрийгөө гойд сайн байлаа гэж мэдрэх юм уу зарим талаар тун авьяас билигтэй гэж бодон, зарим талаар өөрчлөгдөж, харьцалт амсах хэрэггүй гэж итгэх бүрдээ үнэндээ тэдгээрт Бурханыг эсэргүүцдэг ямар нэг зүйл агуулагддаг эсэхийг харахын тулд эргэцүүлж, өөрсдийгөө тэр талаас нь илүү сайн мэдэхээр чармайх ёстой.

3 Чиний үйлдэл бүр, хийдэг бүх зүйл, хийж буй чиглэл, зорилгыг чинь үнэн хэрэгтээ үзэл бодол, санаа чинь аль хэдийн тодорхойлсон байдаг. Зарим хүн өөрсдийгөө нэлээд сайн нуусан ба Бурханыг ямар нэг байдлаар эсэргүүцэж байгаа нь илэрхий байдаггүй. Тэд бүр Бурханы эсрэг ямар ч эсэргүүцэл илэрхийлдэггүй. Гэвч хүний оюун санаанд гүн үндэслэсэн зүйлсийг Бурхан зэвүүцэж, үзэн яддаг. Бурхан үүнийг л ил болгож, бидэнд ойлгуулахыг хүсдэг. Энэ шалтгааны улмаас, тодорхой нэг талбарт сайн явах тусмаа тэр талаар өөрийгөө мэдэж авах нь зохистой, тэр тусмаа чи үнэнийг эрж хайх учиртай гэж Бурхан хэлдэг. Тэр үед л чи Бурханаар ариусгуулж, төгс болгуулж чадна.

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Эндүү ташаа үзэл бодлоо танин мэдсэнээр л хүн үнэнээсээ өөрчлөгдөж чадна”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 563 Хүний уг чанарыг шийдвэрлэх үндсэн зарчмууд

Дараах: 565 Хүн өөрийгөө үнэхээр мэдэх юм бол үзэн ядахаас өөр аргагүй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

85 Ямар ч үед Та надтай хамт

IБи ертөнцөөр хэрэн хэсэж,зүрх сэтгэлдээ төөрч, цөхөрсөн байсан.Таны тааламжит үгсээр сэргэж,би гэрлийг харсан.Би Таны үгээр шүүлтийг...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх