679 Бурханы хувьд хүнийг төгс болгох шилдэг арга нь цэвэршүүлэлт юм
I
Бурханы цэвэршүүлэлт агуу байх тусам
хүмүүсийн зүрх сэтгэл Бурханыг улам хайрладаг.
Зүрх сэтгэлдээ шаналах нь тэдний аминд тустай.
Бурханы өмнө тэд амгалан байж,
Түүнтэй илүү ойр болно.
Бурханы дээд зэргийн хайр, Түүний авралыг харж чадна.
II
Петр цэвэршүүлэлт туулсан.
Хэдэн зуун удаа энэ нь тохиолдсон.
Иов хэд хэдэн шалгалт амссан.
Та нар ч бас цэвэршүүлэгдэх ёстой.
Хэдэн зуун шалгалтыг туулан
энэ алхамд түшиглэсэнээр
чи Бурханыг хангалуун болгож чадна,
Бурхан чамайг төгс болгоно.
Хүний хувьд төгс болгуулах
шилдэг арга нь цэвэршүүлэлт.
Шалгалт, цэвэршүүлэлт л
Бурханыг үнэхээр хайрлахад хүмүүсийг хүргэдэг.
Тийм ээ, Бурханыг үнэхээр хайрладаг.
III
Тодорхой хэмжээнд цэвэршүүлэгдэх үедээ чи
сул тал, бэрхшээлээ харна.
Хэр их зүйл чамд дутагдаж байгаагаа,
даван гарч чаддаггүй асуудлаа харна.
Дуулгаваргүй байдлаа бас харна.
Шалгалтууд бодит байдлыг чинь харуулна.
Шалгалт чамайг төгс болгуулах боломжтой болгоно.
IV
Хүмүүс зовлон бэрхшээлгүй байвал
Бурханыг гэсэн жинхэнэ хайраар дутагдана.
Дотроос нь туршиж, цэвэршүүлэхгүй бол
зүрх сэтгэл нь үргэлж
гадны ертөнцөд хөвөх болно.
Хүний хувьд төгс болгуулах
шилдэг арга нь цэвэршүүлэлт.
Шалгалт, цэвэршүүлэлт л
Бурханыг үнэхээр хайрлахад хүмүүсийг хүргэдэг.
Тиймээ, Бурханыг үнэхээр хайрладаг,
Бурханыг хайрладаг.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүн цэвэршүүлэлтийг туулж байж л жинхэнэ хайрыг олж авч чадна”-аас шинэчлэн найруулав