65 Бурханы шүүлтийн ажлын зорилго

I

Одоо хийж байгаа энэ ажил нь

хүмүүсээр хуучин өвөг дээдэс

Сатаныг нь орхиулах юм.

Үгийн шүүлт ялзралыг нь ил болгодог тул

ингэснээр тэд амьдралын мөн чанарыг ойлгоно.

Хувь заяатай холбоотой эдгээр шүүлт нь

хүний зүрхийг зүсэж,

сэтгэлийг нь шархлуулах учиртай,

ингэснээр тэр эдгээр зүйлийг орхиж,

амьдралыг мэдэж авч,

Бурханы мэргэн ухаан, төгс хүчит байдал,

Сатаны ялзруулсан хүн төрөлхтнийг мэдэж чадна.

Гэсгээгдэж, шүүгдэх тусмаа

хүний зүрх сэтгэл улам шархалж,

сүнс нь төдий чинээ сэрж чадна.

Хамгийн их ялзарч, хууртсан хүмүүсийн

сүнсийг сэрээх нь ийм шүүлтийн зорилго юм.


II

Хүний сүнс аль эрт үхсэн,

хүн Тэнгэр, Бурханыг мэдэхгүй.

Үхлийн ёроолгүй ангал,

газар дээрх тамд байгаагаа

тэр яаж мэдэх билээ?

Цогцос нь ялзарч, Үхэгсдийн орон руу унасныг

тэр яаж мэдэх билээ?

Хүн газар дээрх бүхнийг сүйрүүлсэн гэдгээ

яаж мэдэх билээ?

Бурхан өнөөдөр дэлхий дээр ирээд

Өөрийн аварч чадах

ялзарсан хүмүүсийг хайж байгааг

хүн яаж мэдэх билээ?

Хамгийн их ялзарч, хууртсан хүмүүсийн

сүнсийг сэрээх нь ийм шүүлтийн зорилго юм.


III

Боломжтой бүх шүүлт, цэвэршүүлэлтийг

туулсны дараа ч хүн арай ядсан ухамсартай,

бараг мэдрэлгүй байдаг.

Хүмүүс хэчнээн гажууд вэ!

Энэ шүүлт нь тэнгэрээс унах

ширүүн мөндөртэй адил ч

хүнд маш их ач тустай.

Хэрэв хүн ингэж шүүгдээгүй бол

юунд ч хүрэхгүй байсан;

хүнийг гаслангийн ёроолгүй ангалаас

аврах боломжгүй байх байсан.

Хамгийн их ялзарч, хууртсан хүмүүсийн

сүнсийг сэрээх нь ийм шүүлтийн зорилго юм.


IV

Энэ ажил байгаагүй бол,

хүн Үхэгсдийн орноос бараг гарч чадахгүй,

зүрх нь аль эрт үхэж,

сүнс нь Сатанд хэмхлүүлсэн.

Доройтлын хамгийн гүнд живсэн

та нарыг аврах ганц арга бол

та нарыг шүүж, тууштай дуудах юм.

Хамгийн их ялзарч, хууртсан хүмүүсийн

сүнсийг сэрээх нь ийм шүүлтийн зорилго юм.



“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулсан хүмүүс л утга учиртай амьдралаар амьдарч чадна”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 64 Байлдан дагуулах ажлын дотоод утга учир

Дараах: 66 Эцсийн өдрүүд дэх байлдан дагуулах ажлын үнэн

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

152 Сайхан хайрын дуу

IЗүрхний минь угт Таны хайр оршдог,Танд би ойртоно гэдэг юутай сайхан.Танд санаа тавихад зүрх минь уярна,бүх оюун бодлоороо Тандаа...

85 Ямар ч үед Та надтай хамт

IБи ертөнцөөр хэрэн хэсэж,зүрх сэтгэлдээ төөрч, цөхөрсөн байсан.Таны тааламжит үгсээр сэргэж,би гэрлийг харсан.Би Таны үгээр шүүлтийг...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх