Бурханы ажлын зорилго, утга учрыг чи мэдэх үү?
I
Одоо чи Надад яагаад итгэдгээ үнэхээр мэдэх үү? Миний ажлын зорилго болоод ач холбогдлыг чи үнэхээр мэдэх үү? Үүргээ чи үнэхээр мэдэх үү? Миний гэрчлэлийг чи үнэхээр мэдэх үү? Чи Надад зүгээр л итгэдэг боловч, Миний алдар болоод гэрчлэл чамаас харагддаггүй бол чамайг Би аль эрт таягдан хаячихсан. Бүхнийг мэддэг хүмүүс бүр ч илүүтэйгээр Миний нүдэн дэх өргөс, Миний гэр дэх бул хар чулуу төдий юм. Тэд бол Миний ажлаас бүрмөсөн шигшигдэх өчүүхэн ч хэрэггүй, ямар ч үнэ цэнгүй үрийн сүүлнүүд; Би аль хэдийн тэднийг жигшсэн юм.
II
Өчүүхэн ч гэрчлэлгүй хүмүүсийн хувьд, Миний уур хилэн үргэлж тэдэн дээр байж, Миний саваа хэзээ ч тэднээс холдохгүй. Би аль эрт тэднийг муу ёрын нэгний гарт шилжүүлсэн бөгөөд тэдэнд Миний ерөөл огтхон ч байхгүй. Тэр өдөр тэдний гэсгээлт нь мунхаг эмэгтэйчүүдийнхээс илүү гашуун байх болно. Одоо Би Өөрийн хийх үүрэгт ажлаа л хийж байгаа; Би эдгээр үрийн сүүлийн хамтаар бүх буудайг багцалж бооно. Энэ бол Миний одоогийн ажил юм. Намайг шигших үед эдгээр үрийн сүүл бүгд шигшигдэнэ, дараа нь буудайн үр тариаг агуулахад цуглуулж, шигшигдсэн үрийн сүүлийг үнс нурам болтол нь шатаахаар галд хийх болно.
III
Одоо Миний ажил бол зүгээр л бүх хүнийг багцлан боох буюу бүрэн байлдан дагуулах явдал юм. Дараа нь Би бүх хүний төгсгөлийг илчлэхийн тулд шигшиж эхлэх болно. Иймээс чи одоо Намайг яаж сэтгэл хангалуун байлгахыг болон Надад итгэх зөв замд яаж орохыг мэдэх ёстой. Би чиний одоогийн үнэнч зан, дуулгавартай байдал, одоогийн хайр болон гэрчлэлийг л хүсдэг. Энэ мөчид чи гэрчлэл гэж юу болох, хайр гэж юу болохыг мэдэхгүй байсан ч гэсэн өөрт байгаа бүхнээ Надад авчирч, өөртөө байгаа цорын ганц үнэт эрдэнэс болох үнэнч зан, дуулгавартай байдлаа Надад өгөх ёстой.
Үг нь махбодоор илэрсэн номын “Чи итгэлийн талаар юу мэдэх вэ?”-аас шинэчлэн найруулав