634 Та нар гэсгээгдэж, шүүгдсэн учраас л хамгаалагдсан

I

Та нарт Паулын ухаан дутаж,

үргэлж гэсгээлт хэрэгтэй болдог,

Сэрэхэд та нарт шүүлт хэрэгтэй.

Aминд чинь гэсгээлт хамгийн тустай.

Шаардлагатай цаг нь ирэхэд

баримтуудын ирэлтийн

гэсгээлт байх хэрэгтэй,

Тэгж та нар бүрэн захирагдана.

Гэсгээгдэж, хараагдахгүй бол

толгой бөхийлгөхөөс татгалзаж,

Захирагдахыг хүсэхгүй байсан.

Баримт үгүй бол үр дүн байхгүй.

Гэсгээгдэж, хараагдаж, шүүгдсэн учир

Өнөөдөр та нар хамгаалагддаг.

Маш их зовсон учраас

Өнөөдөр та нар хамгаалагддаг.

Үгүй бол доройтчих байсан.

Бурхан хүндрэл учруулах гэдэггүй,

Хүний уг чанар бат тогтсон байдаг.

Хүний зан чанарыг өөрчлөхийн тулд

Ийм байх учиртай.


II

Та нар үнэ цэнгүй, хэтэрхий дорд.

Гэсгээлт болон шүүлтгүйгээр

та нарыг байлдан дагуулах бэрх,

Зөвт бус байдал чинь дарагдахгүй.

Уг чанар чинь гүн үндэстэй.

Та нарыг сэнтийд залсан бол

тэнгэрийн өндөр, газрын гүнийг,

Хааш явахаа ч мэдэхгүй байхсан.

Хаанаас ирснээ ч мэдэхгүй юм чинь,

Бүтээгчийг хэрхэн мэдэх билээ?

Өнөөдрийн цагаа олсон шүүлтгүйгээр

та нарын эцсийн өдрүүд

Аль хэдийн ирчихсэн байх байлаа.

Гэсгээгдэж, хараагдаж, шүүгдсэн учир

Өнөөдөр та нар хамгаалагддаг.

Маш их зовсон учраас

Өнөөдөр та нар хамгаалагддаг.

Үгүй бол доройтчих байсан.

Бурхан хүндрэл учруулах гэдэггүй,

Хүний уг чанар бат тогтсон байдаг.

Хүний зан чанарыг өөрчлөхийн тулд

Ийм байх учиртай.


III

Цагаа олсон энэ гэсгээлтгүйгээр

хувь заяа чинь эрсдэлд орох байлаа,

та нар хэр биеэ тоож,

Хэр доройтохыг хэн мэдэх билээ?

Та нар өөрсдийгөө хянаж,

Эргэцүүлэх чадваргүй.

Шүүлт та нарыг өдий хүргэсэн ба

Оршин тогтнолыг чинь хадгалсан.

Өнөөдрийн шүүлт, гэсгээлтийг та нар

Илүү сайн хүлээн авах ёстой.

Та нарт захирагдаж, ийм байхаас өөр

Ямар сонголт байгаа юм бэ, байгаа юм бэ?

Гэсгээгдэж, хараагдаж, шүүгдсэн учир

Өнөөдөр та нар хамгаалагддаг.

Маш их зовсон учраас

Өнөөдөр та нар хамгаалагддаг.

Үгүй бол доройтчих байсан.

Бурхан хүндрэл учруулах гэдэггүй,

Хүний уг чанар бат тогтсон байдаг.

Хүний зан чанарыг өөрчлөхийн тулд

ийм байх учиртай.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлт 6”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 633 Бурханы шүүлт бол хайр

Дараах: 635 Сатаны нөлөөг хаяхын тулд Бурханы шүүлтийг туул

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

1029 Амийн усан гол

IАмийн усан гол, болор мэт тунгалаг,Бурхан ба Хурганы сэнтийгээс урсан гардаг.Тэр голын эрэг дээр амийн мод бий,арван хоёр төрлийн жимс,...

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

254 Гэмшил

IЭцсийн өдрүүдийн сайн санаа зорилго,зөвлөгөө гүн нойрноос нь хүнийг сэрээдэг.Хөндүүрт дурсамж, сэтгэлийн сэв,мөс чанарыг минь...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх