79 Шүүлтийн ажлыг Бурхан биечлэн хийх ёстой

I

Шүүлт нь үнэнээр хүн төрөлхтнийг

байлдан дагуулдаг тул

Бурхан хүмүүсийн дунд ажиллахын тулд

бие махбодтой болсон дүрээр харагдах нь лавтай.

Эцсийн өдрүүдэд Христ үнэнийг ашиглан

дэлхий даяар хүмүүсийг сургаж,

бүх үнэнийг мэдүүлнэ гэсэн үг.

Энэ бол Бурханы шүүлтийн ажил.

Хоёр дахиа бие махбодтой болсон Бурханд

олон хүн таагүй ханддаг.

Шүүлтийн ажил хийхээр Бурхан махбод болсонд

итгэх нь тэдэнд хэцүү ч Бурханы ажил

хүний төсөөллөөс хол,

хүлээн авахад хэцүү гэдгийг

Бурхан чамд хэлэх ёстой.

Бурхан бол дээдийн дээд, харин хүн газар дээрх

нөт хорхой билээ.

Бурхан орчлон ертөнцийг дүүргэдэг.

Хүний оюун ухаан бол өт хорхой үрждэг

бохир устай нүх адил бол,

Бурханы бодлоор удирдуулдаг

ажлын үе шат бүр нь

Түүний мэргэн ухааны охь юм.

Шүүлтийн ажил бол ганцхан Бурханых;

Бурхан Өөрөө л үүнийг хийх ёстой.

Хүн үүнийг Бурханы оронд хийж чадахгүй.


II

Хэн хохирох нь тодорхой ч

хүн Бурхантай барьцахыг хүсдэг.

Өөрийгөө алтнаас үнэтэйд

бүү тооц гэж Бурхан захьдаг.

Зарим нь Бурханы шүүлтийг хүлээн авдаг,

чи яагаад чадахгүй гэж?

Чи өөрийгөө бусдаас

хэр өндөрт байдаг гэж бодоо вэ?

Бусад нь үнэний өмнө бөхийж байхад

чи яагаад чадахгүй гэж?

Бурханы ажлыг зогсоох аргагүй.

Чиний жаахан “хувь нэмрээс” болоод

Тэр шүүлтийн ажлаа давтахгүй,

ийм нандин боломжийг алдсандаа

чи маш их харамсах болно.

Шүүлтийн ажил бол ганцхан Бурханых;

Бурхан Өөрөө л үүнийг хийх ёстой.

Хүн үүнийг Бурханы оронд хийж чадахгүй.


III

Хэрэв Бурханы үгэнд итгэхгүй байгаа бол

тэнгэрийн агуу цагаан сэнтий шүүтэл хүлээ!

Бүх израильчууд Есүсийг үгүйсгэсэн ч

Тэр хүнийг золин аварсан баримт нь

орчлон ертөнц, дэлхийн хязгаар хүртэл

түгсэн гэдгийг мэдээрэй.

Бурхан үүнийг аль эрт бодит болгоогүй гэж үү?

Есүс чамайг тэнгэрт аваачихыг

хүлээсээр байгаа бол

чи бол зөрүүд үжирсэн мод юм.

Үнэнд үнэнч биш, зөвхөн ерөөл эрж хайдаг,

чам шиг хуурамч итгэгчийг

Есүс хүлээн зөвшөөрөхгүй.

Тэр ямар ч өршөөлгүйгээр,

мянга мянган жилийн турш чамайг шатаахаар

галт нуур луу хаяна.

Шүүлтийн ажил бол ганцхан Бурханых;

Бурхан Өөрөө л үүнийг хийх ёстой.

Хүн үүнийг Бурханы оронд хийж чадахгүй,

оронд хийж чадахгүй.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 78 Шүүлт, гэсгээлтээс нь хүний Хүүгийн дүрийг харахуй

Дараах: 80 Шүүлтээс зайлсхийхийн үр дагавар

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

154 Хайрт минь, намайг хүлээгээч

IМоддын дээгүүр саран намуухан хөвнө.Миний Хайр мэт үзэсгэлэнтэй еэ.Нүд минь нулимастай, миний уйлахыг сонсож байна уу?Оо Хайрт минь Та...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх