209 Үнэн замыг эрж хайх зарчмууд

I

Ямар үндсэн зарчмууд үнэн замыг заадаг вэ?

Сүнс ажиллаж, үнэн илэрхийлэгдэж байгаа эсэхийг хар;

хэнийг гэрчилж, юу авчирч байгааг хар.

Учир нь Бурханд итгэх нь

Бурханы Сүнсэнд итгэхийг хэлдэг.

Бие махбодтой Бурханд итгэх итгэл нь

Тэр бол Бурханы Сүнсний биелэл гэдэг итгэл юм.

Тэр махан бие Бурханы Сүнсээс ирсэн,

Тэр бол махбод болсон Үг билээ.

Үнэн зам. Үнэн зам. Үнэн зам.


II

Энэ замд үнэн байгаа эсэхийг чи харах ёстой.

Үнэн бол энгийн хүний амь зан чанар,

хэвийн мэдрэмж, ойлголт, мэргэн ухаан,

хүн байх үндсэн мэдлэг.

Бүтээлийн цаг үед Бурхан үнэнийг хүнд зориулсан.

Зам нь хэвийн амьдралд хөтөлдөг үү?

Үнэн нь хэвийн хүн чанарыг шаарддаг уу?

Энэ нь бодитой, цагаа олсон уу?

Энэ замд үнэн байвал, хүний туршлага бодитой,

хүн чанар, мэдрэмж нь бүрэн,

Сүнслэг амьдрал, махан биеийн амьдрал нь эмх цэгцтэй,

сэтгэл хөдлөл нь хэвийн байна.

Үнэн зам. Үнэн зам. Үнэн зам.


III

Үнэн замыг таних бас нэгэн дүрэм бий.

Бурханы тухай мэдлэгээ, өсгөхөд

энэ зам хүнд тусалдаг уу?

Үнэн нь хүний зүрхэнд Бурханыг гэх хайрыг өдөөж,

хүнийг Түүн рүү ойртуулах болно.

Үнэн нь бодит байдлыг авчирч, амийн хангалтыг өгдөг.

Эдгээр зарчмыг олж, үнэн замыг олоорой.

Үнэн зам. Үнэн зам. Үнэн зам.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг болон Бурханы ажлыг мэддэг хүмүүс л Түүнийг сэтгэл хангалуун байлгаж чадна”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 208 Эцсийн өдрүүдийн Христ мөнх амийн замыг авчирдаг

Дараах: 210 Бурханы хөлийн мөрийг яаж хайх вэ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

154 Хайрт минь, намайг хүлээгээч

IМоддын дээгүүр саран намуухан хөвнө.Миний Хайр мэт үзэсгэлэнтэй еэ.Нүд минь нулимастай, миний уйлахыг сонсож байна уу?Оо Хайрт минь Та...

758 Бурханыг хайрлагсад ерөөлтэй

IЗөвхөн Бурханыг хайрладаг хүмүүс л Түүнийг гэрчилж,ерөөл, амлалтыг нь хүлээн авч чадна.Бурханыг хайрладаг хүмүүс болТүүний итгэмжит хүмүүс...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх