Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Удиртгал

Бие махбодтой болсон Бурханы ажлыг хүлээн авахын тулд Бурханаар сонгогдсон хүндэт ах, эгч нар аа:

Та нарын нэгэн адилаар би Сатаны завхралыг туулсан боловч Бурханы агуу авралыг хүртсэн. Бурхан надад үүргээ биелүүлж, Бурханы өмнө үйлчлэх боломж олгон намайг өргөсөн билээ. Тэр нь бидэнд хайрласан Бурханы нигүүлсэл байлаа. Бид Бурханд талархаж, Бурханыг магтаж, бодитой Бурханд алдар сууг буцаан авчрах ёстой.

Сүүлийн хэдэн жилд би, өөрийн зүрх сэтгэлийн ачаа болон та нартай хуваалцах гэж байсан үгсээ эмхэлж, бичмэл хэлбэрээр, цувралаар та нарт хүргэж байна. Цаг хугацаа давчуу байна. Ах эгч нарын яаралтай хэрэгцээг бодолцон үзээд би, ах эгч нарын хичээлээс гадуур судалгаанд зориулан ердөө хамгийн бага эмх цэгцтэйгээр эдгээр үгийг хэвлэсэн юм. Эдгээр нөхөрлөл нь та нарт зарим нэг сургамж, ашиг тус авчирна гэж би итгэж байна. Эдгээр номлолд Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлт байгаа ба тэдгээрт хүний туршлага ч бас бий. Өөрийгөө илэрхийлэх чадварын минь хязгаар болон найруулан бичих ур чадвараас минь болоод зарим нэг эв дүйгүй хэсэг байгаа. Ах эгч нар үүнийг уучилна гэж би найдаж байна. Эдгээр нөхөрлөл нь ердөө, Бурханы ажлын энэ үе шатан дахь хүний хамтын ажиллагааны хэсэг билээ. Бичвэрийг Бурхан уншсан ба нэмэлт уншлагын материал болгон чуулгануудад тараахыг зөвшөөрсөн юм. Энэ нь ердөө, хүмүүст зориулан Бурханы үгийг ойлгох замыг засахаар зорьсон бөгөөд Бурханы үгтэй эн тэнцүү гэж огтхон ч тооцох ёсгүй. Хүмүүс үүнд зөв зүйтэй хандана гэж би найдаж байна. Магадгүй зарим ах эгч нар надтай нүүр тулан нөхөрлөхийг хүсэх байх. Гэхдээ эдгээр үг нь яг нарийндаа та нартай хуваалцахыг хүссэн чин сэтгэлийн минь үгс бөгөөд нүүр тулсан хэлэлцүүлгийг бүрэн орлож чадна. Энэ нь үгээр бичигдсэн учраас тодорхой илэрхийлээгүй эсвэл хангалттай ойлгомжтой биш зарим хэсэг байж магадгүй юм. Би энэ асуудлыг тооцож үзсэн. Бичвэр хэрвээ хэтэрхий дэлгэрэнгүй бол нуршуу болдог. Хүлээн авах чадвартай ямар ч хүн ийм хэв маягтай бичвэрийг ойлгож чадна гэж надад санагдаж байна. Хэдийгээр хүн эхэндээ бүрэн дүүрэн ойлгохгүй байж болох боловч тэр ерөнхий санааг нь олж мэдэж чадах болно. Хэсэг хугацааны туршлагын дараа тэр бүрэн ойлгож авна.

Энэ бүх нөхөрлөлийн гол цөм нь зан чанарын өөрчлөлтөнд хүрэхийн тулд үнэнийг хэрхэн хэрэгжүүлэх тухай юм. Авч үзсэн асуудлууд ах эгч нэг бүрд оршдог; тэдгээр нь яаралтай шийдэх хэрэгтэй асуудлууд мөн. Эдгээр асуудлын ихэнхийг доор байгаа удирдагчид болон ажилчид мэдээлсэн ба өөрийнхөө харилцдаг байсан хүмүүстэй хийсэн нөхөрлөлөөс би олж илрүүлсэн юм. Мэдээж хамрах хүрээний дийлэнхэд нь надад хувийн туршлага байгаа. Одоо эдгээр нөхөрлөлийг эмхэтгэсэн болохоор надад тайвширсан мэдрэмж төрж байна. Хүний хольц байгаа учраас эдгээр бичвэрийг уншихгүй байхыг илүүд үзэх хүмүүс байж магадгүй юм. Би тийм хүмүүсийг өчүүхэн төдий ч хоргоохгүй, учир нь эдгээр бичвэрүүдийг үнэний талаар нөхөрлөх дуртай хүмүүст зориулан гаргасан. Хэрвээ хүмүүс Бурханаас ирсэн үгийг шууд ойлгох чадвартай байсан бол илүү дээр байхгүй гэж үү? Үнэний талаар нөхөрлөх нь үнэндээ Бурханы үгийг ойлгоход нь хүмүүст туслахын төлөө юм. Тийм ч их цаг үлдсэнгүй. Ах эгч нар Бурханы үгийг хичээнгүйлэн унших болно гэж би найдаж байна. Миний энэ нөхөрлөлүүд, Бурханд хангинасан гэрчлэл хийхээр чармайсандаа Бурханы үгийг илүү их ойлгоход ах эгч нарт тусалж чадна гэж би найдаж байна. Бурханы нигүүлсэл бидэнтэй үргэлж хамт байх болтугай!

Дараах:Хэвийн хүн чанарын хэдэн тал

Танд таалагдаж магадгүй