312 Христэд чин үнэнчээр үйлчлэгсдийг л Бурхан магтдаг

1 Та нар Бурханыг баярлуулахыг хүсэн эрмэлздэг мөртөө Бурханаас хол байдаг. Энд ямар асуудал байна вэ? Та нар Түүний үгийг хүлээн зөвшөөрдөг ч харьцалт, засалтыг нь хүлээн зөвшөөрдөггүй, Түүний зохицуулалт бүрийг хүлээн зөвшөөрч, Түүнд бүрэн итгэлтэй байж бүр ч чаддаггүй. Тэгвэл энд ямар асуудал байна вэ? Эцсийн дүндээ, та нарын итгэл бол хоосон өндөгний хальс бөгөөд ангаахай бий болгож хэзээ ч чадахгүй. Учир нь итгэл чинь та нарт үнэнийг авчраагүй, эсвэл амийг өгөөгүй, харин ч оронд нь дэмжлэг, найдварын хуурмаг мэдрэмжийг та нарт өгсөн.

2 Бурханд итгэх итгэлийн чинь зорилго үнэн ба амь биш, харин дэмжлэг, найдварын энэхүү мэдрэмж юм. Тиймээс, Бурханд итгэх итгэлийн замнал чинь бялдууч зан, ичгүүргүй байдлаар дамжуулан Бурханд тал засахаар хичээдгээс өөр юу ч биш бөгөөд үүнийг яавч жинхэнэ итгэл хэмээн үзэж болохгүй гэж Би хэлдэг. Ийм итгэл юу биелүүлж чадах юм бэ? Бурханд итгэх итгэлийн чинь зорилго бол өөрийнхөө зорилгыг биелүүлэхэд Бурханыг ашиглах явдал юм. Цаашлаад энэ нь Бурханы зан чанарт халддагийн чинь баримт биш гэж үү?

3 Та нар тэнгэр дэх Бурханы оршин тогтнолд итгээд, газар дээрх Бурханы оршин тогтнолыг үгүйсгэдэг ч Би та нарын үзэл бодлыг хүлээн зөвшөөрдөггүй; ул суурьтай байж, газар дээрх Бурханд үйлчилдэг хүмүүсийг л Би сайшаадаг, харин газар дээрх Христийг огт хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийг хэзээ ч сайшаадаггүй. Тийм хүмүүс тэнгэр дэх Бурханд хэчнээн үнэнч байх нь хамаагүй, эцэстээ тэд хорон санаатныг шийтгэдэг Миний гараас зайлахгүй. Энэ хүмүүс бол хорон санаатнууд; тэд бол Бурханыг эсэргүүцдэг бөгөөд Христийг хэзээ ч дуртайяа дуулгавартай дагадаггүй ёрын муу хүмүүс юм. Мэдээж тэдний тоонд Христийг мэддэггүй, цаашлаад хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс багтдаг.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 311 Христэд итгэх жинхэнэ итгэл хүнд байхгүй

Дараах: 313 Бие махбодтой болсон Бурханыг хэн ч мэддэггүй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

181 Би Бурханыг дагахаар шийдсэн

I Одоо би гэрэл харж, итгэлээ удаан хадгалдаг болсон. Хүнд хэцүү хавчлага, эсэргүүцэлтэй тулдаг. Тоолж барамгүй олон шөнө сэрүүн залбирсан....

758 Бурханыг хайрлагсад ерөөлтэй

IЗөвхөн Бурханыг хайрладаг хүмүүс л Түүнийг гэрчилж,ерөөл, амлалтыг нь хүлээн авч чадна.Бурханыг хайрладаг хүмүүс болТүүний итгэмжит хүмүүс...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх