916 Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадал хязгааргүй

“Би үүлэнд солонго татуулсан,

энэ дэлхий бид хоёрын хоорондох

гэрээний тэмдэг байх болно.”


I

Хүнд Бүтээгчийн хэлсэн анхны үг энэ билээ.

Түүнийг хэлэхэд солонго бий болсон.

Өнөөг хүртэл солонго оршсоор байна.

Солонго нь Бурхан, хүн хоёрын

хоорондох гэрээний тэмдэг,

үгээ хэлснийх нь дараах

Бурханы эрх мэдлийн үргэлжлэл.

Үүнд шинжлэх ухааны үндэслэл хэрэггүй,

үүнийг хүн бүтээгээгүй,

хэн ч үүнийг өөрчилж чадахгүй.

“Бурхан үгэндээ хүрдэг бөгөөд Түүний үг биелнэ,

тэгээд биелсэн зүйл нь үүрд мөнх үргэлжлэх болно.”

Ийм үг энд тодорхой харагддаг бөгөөд

Бурханы эрх мэдлийн

тодорхой тэмдэг, шинж чанар юм.


II

Бүтээгч амлалт, гэрээгээ биелүүлэхийн тулд

Өөрийн арга барилыг ашиглаж,

солонгыг хүн төрөлхтөнтэй байгуулсан

гэрээнийхээ тэмдэг болгосон.

Энэ нь Бүтээгчийн хувьд ч,

хүн төрөлхтний хувьд ч

үүрд мөнх хувиршгүй үлдэх

тэнгэрийн зарлиг, хууль билээ.

Энэ хууль нь бүх зүйл болон хүнийг

бүтээсний дараах эрх мэдлийнх нь өөр нэг илрэл;

Түүний эрх мэдэл хязгааргүй.


III

Солонгыг тэмдэг болгосон нь Бурханы

үгээ ашиглан хийсэн өөр нэг үйлдэл,

үгээ ашиглан хүнтэй хийсэн

гэрээнийх нь тэмдэг байв.

Тэр хүнд Өөрийн юу хийхээ,

үүнийгээ хэрхэн биелүүлэхээ хэлсэн.

Ийм маягаар Бурханы амнаас гарсан

үгийн дагуу энэ бүхэн биелсэн.

Бурхан л ийм хүч чадалтай,

өнөөдөр, хэдэн мянган жилийн дараа ч

хүн Бурханы хэлсэн солонгыг харсаар байна.

Бурханы айлдсан үгээс үүдэн

энэ нь өнөөдрийг хүртэл өөрчлөгдөлгүй үлдсэн.

Хэн ч солонгыг арилгаж,

хуулийг нь өөрчилж чадахгүй.

Энэ нь Бурханы үгийн төлөө л оршдог.

Энэ бол яг Бурханы эрх мэдэл.

“Бурхан үгэндээ хүрдэг бөгөөд Түүний үг биелнэ,

тэгээд биелсэн зүйл нь үүрд мөнх үргэлжлэх болно.”

Ийм үг энд тодорхой харагддаг бөгөөд

Бурханы эрх мэдлийн

тодорхой тэмдэг, шинж чанар юм.


“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 915 Бүтээгчийн эрх мэдэл дор бүх зүйл бүрэн төгс

Дараах: 917 Бүх зүйл Бурханы эрх мэдлээс үүдэн амьдарч, мөхдөг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

1029 Амийн усан гол

IАмийн усан гол, болор мэт тунгалаг,Бурхан ба Хурганы сэнтийгээс урсан гардаг.Тэр голын эрэг дээр амийн мод бий,арван хоёр төрлийн жимс,...

154 Хайрт минь, намайг хүлээгээч

IМоддын дээгүүр саран намуухан хөвнө.Миний Хайр мэт үзэсгэлэнтэй еэ.Нүд минь нулимастай, миний уйлахыг сонсож байна уу?Оо Хайрт минь Та...

418 Залбирлын утга учир

IЗалбирах нь Бурханыг дуудаж, Бурханаар хөдөлгѳгдѳнБурхантай хамтрах нэг арга билээ.Та нар залбирах тусмаа сэтгэл чинь улам их...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх