180 Бурханыг үнэнчээр дагахаа би үхэх хүртлээ тангараглаж байна

I

Сайн мэдээ түгээж, Бурханд гэрчлэл хийсний төлөө ХКН намайг баривчилсан.

Чөтгөрийн үүрэнд урхидуулсан би осгом шалан дээр хэвтэнэ.

Тэд төрөл бүрийн зэмсэг ашиглаж сул дорой биеийг минь тамладаг.

Чөтгөрүүдээр доромжлуулах үед үхэл амьдралаас дээр санагддаг.

Олон удаа сул дорой санагдаж би шаналан уйлдаг.

Маш олон удаа намайг тарчлааж, би шаналан ёолдог.

Шаналал, цөхрөл намайг хүрээлж, зүрх сэтгэл минь мэгшдэг.

Энэ тарчлаан, тамлал дуусах үгүйг би хэлж мэдэхгүй.

Тас харанхуй шөнөөр би Бурханд олонтоо залбирдаг.

Бурханы үгс надад бат зогсох итгэл өгдөг.


II

Бурхантай хамт өнгөрүүлсэн тэр гайхамшигт мөчийг би боддог.

Тэр жаргалтай мөч бодол санаанд минь ордог.

Сатаныг шившиглэх ялгуусан гэрчлэл хийнэ гэж

тухайн үед амласнаа би яахан мартаж чадах билээ?

Энэ шаналал надаас салахгүй үргэлжилсээр байгаа ч,

диавол миний эсрэг хатуу, зөөлөн аргаар оролдож үзсэн ч

яг дараагийн хоромд амиа өгөх байсан ч

амьдрал, үхэл минь Бурханы гарт байдаг гэдэгт би бат итгэдэг.

Сатан намайг яаж ч тарчилгасан, би хэзээ ч бууж өгөхгүй,

Бурханы нэрийг алдаршуулах цангинасан гэрчлэл хийхээр тангараглана.


III

Шалгалт, гай зовлон туулаад би эцэст нь сэрдэг.

Сатан бол жигшүүрт, харгис, ёрын муу гэдгийг хардаг.

Уур хилэнгийн дөл сэтгэлд минь асдаг.

Агуу улаан лууг хаяж, Бурханыг гэрчлэхээр би тангарагладаг.

Эцсийн өдрүүдийн Христийг одоо дагаж чадаж байгаа нь нэр төрийн хэрэг.

Бурханаар шүүгдэж, үнэнийг олж авах нь хамгийн агуу ерөөл.

Бурханы үг дэргэд минь байхад би ганцаардал, айдсыг мэдрэх ёсгүй.

Гай зовлон дундуур Бурханы үг намайг замчлахад би тайвнаар урагш алхдаг.

Шалгалт, гай зовлонгийн үед би Бурханд итгэх итгэлээр дүүрдэг.

Эцсээ хүртэл Христийг дагахаа би амиараа тангараглаж байна.

Өмнөх: 179 Дарлал, түнэр харанхуйн дунд өндийн босно

Дараах: 181 Би Бурханыг дагахаар шийдсэн

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

1029 Амийн усан гол

IАмийн усан гол, болор мэт тунгалаг,Бурхан ба Хурганы сэнтийгээс урсан гардаг.Тэр голын эрэг дээр амийн мод бий,арван хоёр төрлийн жимс,...

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх