432 Бурханы өмнө үргэлж тайван байдаг хүмүүс сүсэг бишрэлтэй

1 Чи үргэлж Бурханы өмнө очиж, Түүний үгийг идэж, ууж, тунгаан бодож, чамд өгсөн сахилгажуулалт, удирдамжийг нь хүлээн зөвшөөрөх ёстой. Бурханы чамд зориулан зохицуулсан бүх орчин, хүмүүс, юмс, зүйлсэд чи захирагдаж чаддаг байх ёстой бөгөөд нэвт шувт ойлгож чадахгүй байгаа асуудлынхаа талаар байнга залбирч, үнэнийг эрж хайх ёстой; Бурханы хүслийг ойлгосноор л чи урагшлах замыг олж чадна. Чи Бурханыг хүндлэх зүрх сэтгэлтэй байж, хийх ёстой зүйлээ сэрэмж болгоомжтой хийх ёстой; мөн Бурханы өмнө замбараагүй бус, байнга тайван байх ёстой. Наад зах нь, ямар нэг зүйл тохиолдох үед эхлээд өөрийгөө тайвшруулж, дараа нь даруйхан залбирах хэрэгтэй. Залбирч, хүлээж, эрж хайснаар Бурханы хүслийг ойлгох болно.

2 Хэрвээ чи сэтгэлийнхээ гүнд Бурханыг хүндэлж, Бурханд захирагддаг, Бурханы өмнө тайван байж, Түүний хүслийг ухаарч чаддаг бол энэ маягаар хамтран ажиллаж, хэрэгжүүлснээр хамгаалагдаж чадна. Чи уруу таталттай тулгарахгүй, Бурханд халдахгүй, эсвэл Бурханы удирдлагын төлөвлөгөөнд саад болох зүйл хийхгүй, мөн Бурханы зэвүүцлийг өдөөхөд ч хүрэхгүй. Хэрэв зүрх сэтгэл чинь үргэлж Бурханы өмнө амьдардаг бол чи хяналтад байх бөгөөд олон зүйл дээр Бурханаас эмээх болно. Чи хэтрүүлэхгүй, мөн ямар ч цадиггүй зүйл хийхгүй. Чи Бурханы үзэн яддаг зүйлийг хийхгүй бөгөөд эрүүл ухаангүй үг хэлэхгүй. Хэрэв чи Бурханы ажиглалт, сахилгажуулалтыг хүлээн зөвшөөрдөг бол олон муу зүйл хийхээс зайлсхийнэ. Ийнхүү чи муугаас зайлсан байх болно.

3 Үнэнийг хайрладаггүй хүмүүс өөрсдөд нь ямар нэг зүйл тохиолдоход Бурханд залбирч, үнэнийг эрж хайдаггүй. Хэрвээ чи үргэлж дураараа үйлдэж, сатанлаг зан чанарынхаа дагуу амьдарч, биеэ тоосон зан чанараа илчилдэг бол, мөн Бурханы шинжилт, сахилгажуулалтыг хүлээн зөвшөөрдөггүй, Бурханыг дуулгавартай дагадаггүй бол ийм хүмүүсийн зүрх сэтгэл ямагт Сатаны өмнө амьдарч, сатанлаг зан чанартаа хянуулна. Ийм хүмүүс Бурханыг өчүүхэн төдий ч хүндэлдэггүй. Тэд муугаас зайлж ер чаддаггүй бөгөөд ёрын муу зүйл хийхгүй байлаа ч гэсэн боддог бүхэн нь ёрын муу, үнэнтэй холбоогүй байж, үнэний эсрэг явдаг. Ёрын мууг үйлдэх нь өөрсдийнх нь эрх гэж бодоцгоодог. Тэд Бурханд итгэх итгэлийг нэг төрлийн тарни, нэг хэлбэрийн зан үйл хэмээн үздэг. Тэд бол үл итгэгчид!

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Бурханаас эмээснээр л хүн авралын замаар алхаж чадна”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 431 Бурханы өмнө зүрхээ тайван байлгахын үр жимс

Дараах: 433 Бурханд зүрх сэтгэлээ өгөх үедээ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

1029 Амийн усан гол

IАмийн усан гол, болор мэт тунгалаг,Бурхан ба Хурганы сэнтийгээс урсан гардаг.Тэр голын эрэг дээр амийн мод бий,арван хоёр төрлийн жимс,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх