694 Шүүлт, гэсгээлтийн талаарх Петрийн ойлголт

1 “Бурханы гэсгээлт, шүүлт намайг аварсан бөгөөд миний амьдрал Бурханы гэсгээлт, шүүлтээс салшгүй юм. Газар дээрх миний амьдрал Сатаны эзэмшил дор байдаг бөгөөд Бурханы гэсгээлт, шүүлтийн халамж, хамгаалалт байгаагүй бол би үргэлж Сатаны эзэмшил дор амьдрах байсан, түүнчлэн утга учиртай амьдралыг амьдран харуулах боломж, арга зам ч надад байхгүй байх байсан. Бурханы гэсгээлт, шүүлт намайг хэзээ ч орхихгүй л бол би Бурханаар цэвэрлэгдэж чадна. Бурханы хатуу ширүүн үг, зөвт зан чанар, Бурханы сүр жавхлант шүүлт байснаар л би дээд зэргийн хамгаалалтыг олж авч, гэрэлд амьдрах болж, Бурханы ерөөлийг олж авсан билээ. Цэвэрлэгдэж, өөрийгөө Сатанаас салгаж, Бурханы эрх мэдэл дор амьдарч чаддаг байх—энэ бол энэ насны минь амьдрал дахь хамгийн агуу ерөөл юм.”

2 Петрийн хайр цэвэр ариун хайр байв. Энэ нь төгс болгуулах туршлага, төгс болгуулах хамгийн өндөр түвшин юм; үүнээс илүү утга учиртай амьдрал гэж үгүй. Тэрээр Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн авсан, Бурханы зөвт зан чанарыг нандигнасан ба үүнээс илүү эрхэм нандин зүйл Петрт байгаагүй. Тэрээр ингэж хэлсэн юм: “Сатан надад материаллаг таашаал өгдөг боловч би тэдгээрийг эрхэмлэдэггүй. Бурханы гэсгээлт, шүүлт над дээр ирдэг—үүнээс би нигүүлсэл хүртдэг, үүнээс би таашаал авдаг, үүгээр би ерөөгддөг. Бурханы шүүлт байгаагүй бол би хэзээ ч Бурханыг хайрлахгүй байсан, би одоо ч Сатаны эзэмшил дор амьдарч, түүгээр хянуулж, удирдуулж байх байсан. Хэрвээ тэгсэн бол, би хэзээ ч жинхэнэ хүн болохгүй байх байсан, учир нь би Бурханыг хангалуун байлгаж чадахгүй, өөрийгөө бүхэлд нь Бурханд зориулахгүй байх байсан.

3 Бурхан намайг ерөөлгүй, дотоод тайтгаралгүйгээр орхиж, дотор минь гал дүрэлзэж байгаа мэт, амар амгалан, баяр хөөргүй байсан ч гэсэн, мөн Бурханы гэсгээлт, сахилгажуулалт хэзээ ч надаас холдоогүй ч гэсэн Бурханы гэсгээлт, шүүлтээс би зөвт зан чанарыг нь харж чаддаг. Би үүнд баярлан бахаддаг; үүнээс илүү үнэ цэнтэй, утга учиртай зүйл амьдралд үгүй. Хэдийгээр Түүний халамж, хамгаалалт нь догшин ширүүн гэсгээлт, шүүлт, хараал, цохилт болсон ч би эдгээр зүйлээс таашаал авсаар байдаг, учир нь тэдгээр нь намайг илүү сайн цэвэрлэж, өөрчилж чадна, намайг Бурханд илүү ойр аваачиж чадна, Бурханыг илүү хайрладаг болгож чадна, мөн Бурханы төлөөх хайрыг минь илүү цэвэр болгож чадна. Энэ нь намайг бүтээлийн үүргээ биелүүлэх боломжтой болгож, намайг Бурханы өмнө аваачиж, Сатаны нөлөөнөөс холдуулж, Сатанд үйлчлэхийг минь болиулдаг.”

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 693 Эцэст нь Бурхан үнэнтэй хүмүүсийг олж авдаг

Дараах: 695 Шалгалтад хандах Петрийн хандлага

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

1029 Амийн усан гол

IАмийн усан гол, болор мэт тунгалаг,Бурхан ба Хурганы сэнтийгээс урсан гардаг.Тэр голын эрэг дээр амийн мод бий,арван хоёр төрлийн жимс,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх