Есүсийн тухай Петрийн мэдлэг

I

Петр Есүсийг хэдэн жилийн турш дагасан бөгөөд хүмүүст байдаггүй олон зүйлийг Есүсээс харсан. Есүсийн хөдөлгөөн бүр түүний амьдралд үлгэр жишээ болсон бөгөөд ялангуяа Есүсийн номлол түүний зүрх сэтгэлд буусан. Тэр Есүст тун их анхаарал тавьдаг, үнэнч байсан ба түүнд Есүсийн талаарх гомдол хэзээ ч байгаагүй. Ийм учраас Есүс хаашаа ч явсан тэр итгэлтэй бараа бологч нь болсон юм. Петр Есүсийн сургаалыг, Түүний эелдэг үгсийг, Түүний идэж, өмсөж байгаа зүйлийг, Түүний өдөр тутмын амьдралыг болон Түүний аяллыг ажигласан. Тэр бүх талаараа Есүсийн үлгэр жишээг дагасан билээ. Тэр өөрийгөө зөвтгөдөггүй байсан боловч урьдын хоцрогдсон зүйлсээ бүгдийг нь хаяж, үг болон үйл хэргээрээ Есүсийн үлгэр жишээг дагасан.

II

Тэгэхэд л тэр тэнгэр, газар, бүх зүйл Төгс Хүчитийн гарт байдаг гэдгийг мэдэрсэн бөгөөд энэхүү шалтгааны улмаас түүнд хувийн сонголт байгаагүй, харин ч Есүс өөрийнх нь үлгэр жишээ болж ажилладаг гэдгийг бүх зүйлээс олж харж байлаа. Есүс хийж байгаа зүйлдээ Өөрийгөө зөвтгөдөггүй, мөн Өөрийнхөө талаар онгирдоггүй, харин оронд нь хүмүүсийг хайраар хөдөлгөдөг гэдгийг тэр өөрийнхөө амьдралаас харж байв. Өөр өөр нөхцөл байдалд Петр Есүсийн юу болохыг харж чадаж байлаа. Тийм учраас Есүсийн бүх зүйл нь Петрийн үлгэр дуурайллаа болгосон зүйл байв. Өөрийн туршлагаар тэр Есүсийн хайр татам байдлыг улам илүү мэдэрсэн.

III

Тэр: “Би орчлон ертөнцөөс Төгс Хүчитийг хайсан бөгөөд тэнгэр, газар, бүх зүйлийн гайхамшгийг харсан, тиймээс Төгс Хүчитийн хайр татам байдлыг гүнээ мэдэрсэн. Гэхдээ миний зүрх сэтгэлд хэзээ ч жинхэнэ хайр байгаагүй ба би Төгс Хүчитийн хайр татам байдлыг хэзээ ч өөрийн нүдээр хараагүй. Өнөөдөр Төгс Хүчитийн нүдэнд би таалал хүртэж, эцэстээ Бурханы хайр татам байдлыг мэдэрч, эцэстээ Бурханы хувьд Түүнийг хайрлахад хүн төрөлхтнийг хүргэдэг зүйл нь зөвхөн бүх зүйлийг бүтээсэн явдал биш юм байна гэдгийг олж мэдсэн. Өдөр тутмын амьдралдаа би Түүний хязгааргүй хайр татам байдлыг олсон; энэ нь яаж зөвхөн өнөөдрийн энэ нөхцөл байдлаар хязгаарлагдаж болох юм бэ?”

Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын нууцын тухай тайлбарын “Петрийн амьдралын тухайд”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: Бурханыг бодитоор мэдэхэд Петр анхаарсан

Дараах: Хүний алхдаг замаас амжилт, бүтэлгүйтэл нь шалтгаалдаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Бурханыг хайрлагсад ерөөлтэй

Зөвхөн Бурханыг хайрладаг хүмүүс л Түүнийг гэрчилж Ерөөл, амлалтыг хүлээн авч чадна. Бурханыг хайрладаг хүмүүс бол Түүний итгэмжилт хүмүүс...

Миний зүрх сэтгэлийн эрмэлзэл

1 Хүний амьдралын урт замнал салхи, бороо, олон өөрчлөлтөөр дүүрэн. Хүнд хэцүү, эл хуль жилүүд сунжирдаг. Бараан үүлс харанхуй ангал...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх