601 Петрын зам болон Паулын зам

1 Та нар бүгд одоо ямар замаар алхаж байна вэ? Хэрвээ энэ нь амийг эрж хайж, өөрийгөө ойлгож, Бурханыг мэдэх тухайд Петрийнхтэй ижил түвшинд биш бол та нар Петрийн замаар алхахгүй байна. Өнөө үед ихэнх хүн: “Би ерөөл хүртэхийн тулд Бурханы төлөө өөрийгөө зарлагадаж, төлөөс төлөх ёстой. Ерөөл хүртэхийн тулд Бурханы төлөө бүхнээ орхих ёстой; Бурханы даалгасан зүйлийг гүйцэлдүүлж, үүргээ сайн биелүүлэх ёстой” гэсэн байдалтай байна. Үүнд ерөөл хүртэх санаархал зонхилдог бөгөөд энэ нь гагцхүү Бурханаас шагнал олж авч, титэм хүртэх зорилгоор өөрийгөө зарлагадаж буйн нэг жишээ юм. Ийм хүмүүсийн зүрх сэтгэлд үнэн байдаггүй бөгөөд хаа сайгүй гайхуулдаг хоосон сургаалын үгээс л тэдний ойлголт бүрддэг нь лавтай. Тэдний зам бол Паулын зам юм.

2 Хэдийгээр чи Паулын замаар явна гэж төлөвлөөгүй байж магадгүй ч уг чанар чинь чамайг энэ замаар явуулахаар шийдсэн бөгөөд чи өөрийн мэдэлгүй энэ замаар явж байгаа. Хэдийгээр чи Петрийн зам дээр хөл тавихыг хүсдэг боловч үүнийг хэрхэн хийхээ сайн мэдэхгүй бол өөрийн эрхгүй Паулын замаар явах болно: Энэ бол бодит нөхцөл байдал билээ. Бурхан одоо та нарт аврагдах, төгс болгуулах замыг илчилсэн. Энэ бол Бурханы нигүүлсэл, өргөлт бөгөөд Тэр та нарыг Петрийн зам руу залж чиглүүлдэг. Бурханы удирдамж, гэгээрэл байхгүй бол хэн ч Петрийн замаар явж чадахгүй; цорын ганц сонголт нь Паулын замаар явж, сүйрэл рүү хүргэх Паулын мөрийг дагах явдал юм.

3 Паулын замд зан чанарын өөрчлөлтийг эрж хайх нь бүү хэл өөрийгөө мэдэж авах явдал ч хамаагүй байсан. Тэрээр уг чанараа хэзээ ч задлан шинжлээгүй, өөрийгөө юу болохыг ч огт мэдэж аваагүй; Есүсийг хяхан хавчсан гол буруутан нь гэдгээ л мэдэж байв. Тэр өөрийн уг чанарыг өчүүхэн төдий ч ойлгоогүй бөгөөд ажлаа дуусгасны дараа Паул үнэндээ өөрийгөө Христ мөн бөгөөд шагнуулах ёстой гэж бодож байсан. Паулын хийсэн ажил ердөө л Бурханы төлөө хийсэн үйлчлэл байсан юм. Паул өөрөө Ариун Сүнснээс зарим илчлэлийг хүлээн авсан хэдий ч түүнд үнэн эсвэл амь огт байгаагүй. Түүнийг Бурхан авраагүй; түүнийг Бурхан шийтгэсэн билээ.

4 Петрийн зам бол төгс болгуулах зам, тэр хэрэгжүүлэхдээ амь, Бурханыг мэдэхээр эрж хайх, өөрийгөө мэдэхэд онцгой ач холбогдол өгсөн юм. Бурханы ажлыг туулснаараа тэр өөрийгөө мэдэж авч, хүний завхарсан байдлын талаар ойлголттой болж, дутагдлаа мэдэж авч, хүмүүсийн эрэлхийлэх ёстой хамгийн үнэ цэнтэй зүйлийг олж илрүүлсэн билээ. Тэрээр Бурханыг чин сэтгэлээсээ хайрлаж чаддаг, Бурханы хайрыг хариулж сурсан, зарим үнэнийг олж авч, Бурханы шаарддаг бодит байдалтай болсон. Шалгалтынхаа үеэр хэлсэн бүх зүйлээс нь Петр үнэхээр Бурханыг хамгийн сайн ойлгодог нэгэн байсныг харж болно. Бурханы үгээс маш их үнэнийг ойлгож авсан учраас түүний зам улам бүр гэрэлтэй болж, Бурханы хүсэлтэй улам бүр нийцсэн юм.

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Петрийн замаар хэрхэн алхах вэ”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 600 Хүний алхдаг замаас амжилт, бүтэлгүйтэл нь шалтгаалдаг

Дараах: 602 Бурханд амжилттай итгэх зам

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

154 Хайрт минь, намайг хүлээгээч

IМоддын дээгүүр саран намуухан хөвнө.Миний Хайр мэт үзэсгэлэнтэй еэ.Нүд минь нулимастай, миний уйлахыг сонсож байна уу?Оо Хайрт минь Та...

420 Жинхэнэ залбирлын үр нөлөө

IҮнэнч байдал дотор алхаж,зүрхэн дэх мэхлэлтээсээ салахын тулд залбир.Өөрийгөө ариусгахын тулд, Бурхан хүрэхийн тулд залбир.Ингэснээр чиний...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх