883 Бурхан махбод болсон үед л хүн аврагдах боломжтой

1 Бурхан бие махбодтой болж, хэвийн хүн чанартай махбод болох нь бүх хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйл гэдгийг та нар нэг л өдөр туршлагаараа ойлгоно. Бие махбодтой болсон Бурхан, Түүний хүн чанар, илчилдэг бүхэн хэвийн байх тусам бидний аврал улам агуу байдаг бөгөөд тэдгээр нь хэвийн байх тусмаа бидэнд улам хэрэгтэй байдаг; бие махбодтой болсон Бурхан ер бусын байсан бол Бурханаар сонгогдсон хэдий ч бидний нэг нь ч аврагдаж чадахгүй сэн. Учир нь Бурханы даруу, далд байдал, харваас эгэл жирийн энэхүү Бурханы хэвийн, бодитой байдлаас л үүдэн хүмүүс аврагдах боломжтой байдаг. Хүмүүст дуулгаваргүй байдал, завхарсан сатанлаг зан чанарын мөн чанар байдаг бөгөөд үүнээс болж Бурханы эсрэг бүх төрлийн үзэл, буруу ойлголт, дайсагнал үүсдэг; тэр ч бүү хэл эдгээр үзлийн үрээр хүмүүс энэ Христийг байнга үгүйсгэж, Түүний хэвийн хүн чанарыг үгүйсгэдэг бөгөөд ингэх нь том алдаа юм.

2 Хэрвээ чи Бурханы аврал болон Бурханы шүүлт, гэсгээлтийг хүртмээр байвал эхлээд Христийн талаарх янз бүрийн үзэл, алдаатай тодорхойлолтоо хойш тавьж, Христийн талаарх элдэв янзын ойлголт, үзэл санаагаа орхиж, Түүнээс ирдэг бүхнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Ингэснээр л Түүний хэлдэг үг, илэрхийлдэг үнэн зүрх сэтгэлд чинь орж, чиний амь болно. Хэрэв чи Христийг дагахыг хүсэж байвал Түүнтэй холбоотой бүхнийг хүлээн зөвшөөрөх учиртай; Түүний эсрэг зогсож, өөрийн үзэлтэй зууралдаж, Түүнийг байнга буруугаар ойлгон, Түүнд эргэлзэж, тэр ч бүү хэл Түүнийг эсэргүүцэж, сөрөх ёсгүй. Ийм хандлагатай байснаар чи өөрийгөө л хорлоно; энэ нь чамд өчүүхэн ч тус болохгүй.

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үзлээ шийдвэрлэснээр л Бурханд итгэх зөв замаар явж эхэлж чаддаг (1)”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 882 Бурхан бүх хайраа хүн төрлөхтөнд өгсөн

Дараах: 884 Бурханы хайр хамгийн бодитой

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

154 Хайрт минь, намайг хүлээгээч

IМоддын дээгүүр саран намуухан хөвнө.Миний Хайр мэт үзэсгэлэнтэй еэ.Нүд минь нулимастай, миний уйлахыг сонсож байна уу?Оо Хайрт минь Та...

181 Би Бурханыг дагахаар шийдсэн

I Одоо би гэрэл харж, итгэлээ удаан хадгалдаг болсон. Хүнд хэцүү хавчлага, эсэргүүцэлтэй тулдаг. Тоолж барамгүй олон шөнө сэрүүн залбирсан....

152 Сайхан хайрын дуу

IЗүрхний минь угт Таны хайр оршдог,Танд би ойртоно гэдэг юутай сайхан.Танд санаа тавихад зүрх минь уярна,бүх оюун бодлоороо Тандаа...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх