710 Бурханы ажлыг дуулгавартай дагаснаар л зан чанар чинь өөрчлөгддөг

I

Хэрэв чи Ариун Сүнсний

одоогийн үгийг дагаж,

Бурханы ажлыг туулж чаддаг бол

зан чанар чинь өөрчлөгдөж чадна.

Ариун Сүнсний хэлдэг үгийг

дагаж, эрж хайдаг бол

чи Түүнд захирагддаг хүн;

чамд өөрчлөлт гарах болно.

Хүн Сүнсний шинэ үгээр өөрчлөгддөг.

Өнгөрсөнтэй зууралдвал

чи өөрчлөгдөж чадахгүй.

Чи Сүнсний удирдамжийг дагаж,

Бурханы хэлсэн бүхэнд дуулгавартай бай.

Хүмүүс өөрсдийн зан чанарыг

өөрчилж чадахгүй.

Тэд Бурханы үгээр шүүгдэж,

гэсгээгдэн, цэвэршүүлэгдэж, засуулах ёстой.

Зөвхөн тэгж байж л тэд

оромдож, эсвэл Бурханыг мэхлэхгүйгээр

Бурханд дуулгавартай, үнэнч байж чадна.


II

Бурханы үгийн цэвэршүүлэлтээр

хүмүүсийн зан чанар өөрчлөгддөг.

Бурханы үгээр шүүгдэж, илчлэгдээд

хүн хааш яаш байхаа больж, тайван болдог.

Хамгийн чухал нь тэд Бурханы одоогийн

үг ба ажилд захирагдан,

хүний үзлийг хойш тавьж,

дуртайяа захирагддаг.

Хүмүүс өөрсдийн зан чанарыг

өөрчилж чадахгүй.

Тэд Бурханы үгээр шүүгдэж,

гэсгээгдэн, цэвэршүүлэгдэж, засуулах ёстой.

Зөвхөн тэгж байж л тэд

оромдож, эсвэл Бурханыг мэхлэхгүйгээр

Бурханд дуулгавартай, үнэнч байж чадна.


III

Урьд нь өөрчлөлт гэдэг нь өөрийгөө хаяж,

махан биеийг сахилгажуулан, зовоож,

махбодын дур сонирхлоос

ангижрах явдал байсан;

энэ нь зан чанарын нэг төрлийн өөрчлөлт.

Өнөөдөр, Бурханы

одоогийн үгэнд дуулгавартай байж,

Түүний шинэ ажлыг мэдэх нь

өөрчлөлтийн жинхэнэ илэрхийлэл.

Ийнхүү Бурханы тухай

хүний хуучин үзэл арилж,

хүн Бурханыг мэдэж,

дуулгавартай дагаж чадна.

Энэ л зан чанарын өөрчлөлтийн

жинхэнэ илэрхийлэл юм.

Хүмүүс өөрсдийн зан чанарыг

өөрчилж чадахгүй.

Тэд Бурханы үгээр шүүгдэж,

гэсгээгдэн, цэвэршүүлэгдэж, засуулах ёстой.

Зөвхөн тэгж байж л тэд

оромдож, эсвэл Бурханыг мэхлэхгүйгээр

Бурханд дуулгавартай, үнэнч байж чадна.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс бол Бурханы үгийн бодит байдалд орсон хүмүүс юм”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 709 Зан чанарын өөрчлөлтөд хүрэхийн тулд үнэнийг эрж хай

Дараах: 711 Сайн зан авир нь зан чанарын өөрчлөлттэй дүйцдэггүй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

152 Сайхан хайрын дуу

IЗүрхний минь угт Таны хайр оршдог,Танд би ойртоно гэдэг юутай сайхан.Танд санаа тавихад зүрх минь уярна,бүх оюун бодлоороо Тандаа...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх