206 Зөвхөн Бурханд амийн зам бий

I

Амийн зам бол хэн дуртай нь эзэмшиж

эсвэл хэн бүхэнд хялбархан олдох зүйл биш.

Учир нь амь зөвхөн Бурханаас ирдэг,

эөвхөн Бурхан Өөрөө амийн мөн чанартай,

эөвхөн Бурханд амийн зам бий.

Зөвхөн Бурхан л амийн эх ундарга,

амийн булгийн мөнхийн урсгал билээ.

Дэлхийг бүтээснээсээ хойш

Бурхан маш их ажил хийсэн;

амийн эрч хүчийг бүтээж, хүнд амь өгсөн;

Тэр маш их үнээр хүнд амь өгсөн билээ.

Учир нь Бурхан Өөрөө мөнхийн амь;

Тэр бол хүний дахин амилалтанд хүрэх зам,

Тэр бол хүний дахин амилалтанд хүрэх зам.


II

Бурхан хэзээ ч

хүний зүрх сэтгэлээс хол байгаагүй,

Тэр үргэлж хүмүүсийн дунд амьдардаг.

Бурхан бол хүний амьдралыг хөдөлгөх хүч,

мөн хүний оршин тогтнох үндэс;

Бурхан бол хүний амьдралын баялаг.

Тэр хүнийг дахин төрүүлж

бас хүнийг өөр дүрд нь хүчирхэг амьдруулдаг.

Зөвхөн Бурхан Өөрөө амийг эзэмшдэг,

зөвхөн Бурханд амийн зам бий.

Зөвхөн Бурхан л амийн эх ундарга,

амийн булгий нмөнхийн урсгал билээ.

Түүний хүч чадал, үл тасалдах амийн хүчээр

хүн үеийн үед амьдарсаар байна.

Бурханы амийн хүч хүнийг дэмжиж байдаг;

Бурхан ямар ч

энгийн хүн төлж байгаагүй үнэ төлсөн.


III

Бурханы амийн хүч

ямар ч хүч чадлыг давамгайлах бөгөөд

бүх хүч чадлыг давдаг.

Түүний амь мөнхийн, хүч чадал нь ер бусын.

Түүний амийн хүчийг

хэн ч, юу ч хялбар дийлэхгүй,

тэрхүү хүч оршиж, гэрэлт цацрагаа

цаг хугацаа, орон зайнаас үл хамааран

гэрэлтүүлдэг.

Зөвхөн Бурхан Өөрөө амийг эзэмшдэг,

зөвхөн Бурханд амийн зам бий.

Зөвхөн Бурхан л амийн эх ундарга,

амийн булгийн мөнхийн урсгал билээ.

Тэнгэр, газар үлэмж өөрчлөгдсөн ч

зөвхөн Бурханы амь хэвээр үлдэнэ.

Бүх зүйл үгүй болсон ч Бурханы амь үлдэнэ,

Бурхан бол бүх зүйлийн

эх ундарга, оршин байх үндэс,

Бурхан Өөрөө мөнх амь билээ.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 205 Бурхан Өөрөө үнэн ба амь билээ

Дараах: 207 Чи мөнх амийн эх сурвалжийг мэдэх үү?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

170 Амийн гэрчлэл

IБурханыг гэрчилснийхээ төлөөнэг л өдөр би баригдах байх,энэ зовлон зөвт байдлын төлөө гэдгийгзүрх сэтгэлдээ би мэддэг.Амь минь алга...

420 Жинхэнэ залбирлын үр нөлөө

IҮнэнч байдал дотор алхаж,зүрхэн дэх мэхлэлтээсээ салахын тулд залбир.Өөрийгөө ариусгахын тулд, Бурхан хүрэхийн тулд залбир.Ингэснээр чиний...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх