591 Бурханы гэрт үнэнч байдлаа зориул

I

Газар дээр элдэв муу ёрын сүнс

үргэлж тэнүүчилж байдаг:

Амрах газар хайж, үмхлэх гээд

хүний цогцос эрж байна.

Ямар ч нөхцөлд чи урьдынх шигээ аашлах ёсгүй,

Бурханы нүдний өмнө нэг янз байж,

нүднээс нь далдуур өөр байх ёсгүй.

Чи ийм маягаар аашилбал аврагдах аргагүй.

Чамд Бурхан хангалттай их хэлсэн бус уу?

Бурханы ардууд!

Бурханы халамж, хамгаалалтад үлдэцгээ.

Бурханы ардууд!

Битгий задарсан, болчимгүй байцгаа!

Бурханы ардууд!

Бурханы гэрт үнэнч байдлаа зориул.

Үнэнч байдлаар л чи

диаволын залийг няцааж чадна.

Бурханы ардууд! Бурханы ардууд!


II

Хүний уг чанар өөрөө засаршгүй болохоор

Бурхан чиний л төлөө

үүнийг ахин дахин санууллаа.

Хувь заяаг чинь баталгаажуулах гэж л

Бурхан энэ бүхнийг хэлдэг.

Яг бузар заваан газар л Сатанд хэрэг болдог.

Аврагдах аргагүй болж,

дур зоргоороо байж,

цадигаа алдах тусам чинь

бузар сүнснүүд чам руу дайрна.


III

Нэгэнт ийм байдалд орвол

та нарын үнэнч байдал хий хоосон үг болно,

шийдвэр чинь чөтгөрүүдэд залгиулж,

дуулгаваргүй байдал, Сатаны мэх болно.

Чи Бурханы ажлыг үймүүлээд

үхлээр шийтгүүлж магадгүй.

Байдал ноцтой байгаа ч

үнэндээ хэн ч үүнийг хайхардаггүй.

Бурханы ардууд!

Бурханы халамж, хамгаалалтад үлдэцгээ.

Бурханы ардууд!

Битгий задарсан, болчимгүй байцгаа!

Бурханы ардууд!

Бурханы гэрт үнэнч байдлаа зориул.

Үнэнч байдлаар л чи

диаволын залийг няцааж чадна.

Бурханы ардууд!

Урьдын явдлыг Бурхан санахгүй,

гэхдээ чи Бурханыг дахин нэг удаа

чамд өршөөнгүй хандаж,

уучлал үзүүлнэ гэж хүлээгээ юу?

Хүн Бурханыг олонтоо эсэргүүцсэн ч

үүнд нь Бурхан өширхөхгүй,

хүний биеийн хэмжээ бага,

иймээс Бурхан ихийг шаарддаггүй.

Даруулгатай бай,

хэзээ ч битгий дур зоргоороо бай

гэж л шаарддаг.

Та нар дуулгавартай байж чадахгүй юу?


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 10-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 590 Бүх зүйл дээр Бурханы хүслийг эрж хайх ёстой

Дараах: 592 Хайхрамжгүй ажиллах нь үүргээ гүйцэтгэж буй хэрэг биш

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

154 Хайрт минь, намайг хүлээгээч

IМоддын дээгүүр саран намуухан хөвнө.Миний Хайр мэт үзэсгэлэнтэй еэ.Нүд минь нулимастай, миний уйлахыг сонсож байна уу?Оо Хайрт минь Та...

170 Амийн гэрчлэл

IБурханыг гэрчилснийхээ төлөөнэг л өдөр би баригдах байх,энэ зовлон зөвт байдлын төлөө гэдгийгзүрх сэтгэлдээ би мэддэг.Амь минь алга...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх