722 Махбод болсон Бурханд дуулгавартай байж, төгс болгуул

I

Хүсэлд нь нийцдгийг махбодтой Бурхан хүсдэг.

Тодорхойгүй бүү амьдар,

ажилд нь дуулгавартай бай.

Тэнгэр дэх Бурханы тухай санааг бүү анхаар,

махбод дахь Бурханд бэрхшээл бүү учруул.

Түүнд захирагддаг хүмүүс төлөвлөгөөг нь дагадаг.

Түүнд захирагддаг хүмүүс үгийг нь сонсдог.

Тэнгэр дэх Бурхан юу хийдэг,

ямар болохыг тоодоггүй,

газар дээрх Бурханд сэтгэлээ өгдөг.

Тэд бүх оршихуйгаа өмнө нь тавьдаг.

Өөрсдийн аюулгүй байдлыг хэзээ ч боддоггүй.

Махбод дахь Бурханы хэвийн,

бодит байдлын тухай

тэд хэзээ ч ач холбогдол өгдөггүй.

Махбод дахь Бурханд

дуулгавартай хүмүүс төгс болгуулж,

тэнгэр дэх Бурханд итгэгчид юу ч олж авахгүй.

Яагаад гэвэл, тэнгэр дэх Бурхан биш,

газар дээрх Бурхан амлалт, ерөөл хайрладаг.


II

Тэнгэр дэх Бурханыг агуу гэж үзэн,

газар дээрх Бурханыг эгэл гэх нь шударга бус.

Тэнгэр дэх Бурхан агуу, гайхалтай, мэргэн.

Гэхдээ энэ Бурхан огт оршин байдаггүй.

Газар дээрх Бурхан жирийн, өчүүхэн,

дэлхий дахиныг донсолгох үйлсгүй,

тун хэвийн билээ,

бас ер бусын ухаан ч Түүнд байхгүй.

Тэр хэвийн, бодитоор ажиллаж, үгээ хэлдэг.

Аянгаар дамжуулан ярьдаггүй,

салхи салхилуулж, бороог захирдаггүй ч

Тэр махбодтой болсон тэнгэр дэх Бурхан,

Тэр хүмүүсийн дунд амьдардаг Бурхан.

Махбод дахь Бурханд

дуулгавартай хүмүүс төгс болгуулж,

тэнгэр дэх Бурханд итгэгчид юу ч олж авахгүй.

Яагаад гэвэл, тэнгэр дэх Бурхан биш,

газар дээрх Бурхан амлалт, ерөөл хайрладаг.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы бодит байдалд туйлын дуулгавартай байж чаддаг хүмүүс бол Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс юм”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 721 Бурханыг дуулгавартай дагадаггүй хүмүүс Бурханыг эсэргүүцдэг

Дараах: 723 Хүн Бурханд дуулгавартай байх шалгуур

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

1029 Амийн усан гол

IАмийн усан гол, болор мэт тунгалаг,Бурхан ба Хурганы сэнтийгээс урсан гардаг.Тэр голын эрэг дээр амийн мод бий,арван хоёр төрлийн жимс,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх