730 Бурханы эрх мэдэлд хэрхэн захирагдах тухай

I

Хүний хувь заяаг захирах

Бурханы эрх мэдэл, дээд эрхийг

хүн төрөлхтөн хэрхэн мэдэж, авч үзвэл зохих вэ?

Энэ асуудал бүх хүн төрөлхтөнд тулгардаг.

Амьдралд чинь асуудал тулгарахад,

Бурханы эрх мэдэл, дээд эрхийг

чи хэрхэн ойлгож, амсах вэ?

Эдгээр асуудлыг хэрхэн ойлгож, шийдвэрлэж,

туулахаа мэдэхгүй үедээ

Бурханы дээд төлөвлөгөөг дагах

хүсэл, зорилгоо харуулахад

ямар хандлага баримтлах ёстой вэ?


II

Чи Бурханы цагийг,

Бурханы зохицуулсан хүмүүс, үйл явдал, зүйлсийг,

Түүний хүсэл аажмаар чамд илчлэгдэхийг хүлээх хэрэгтэй.

Хүмүүс ба зүйлсээр дамжуулан

чи Бурханы сайхан сэтгэлийг эрж хайн,

Түүний үнэнийг, өөрийнхөө мөрдөх ёстой замыг ойлгож,

Бурхан хүнийг ямар үр дүн, амжилтад

хүргэхийг хүсдэгийг ойлгох ёстой.


III

Бурханы дээд эрхийг, бүх зүйлийг

Тэр тогтоодгийг хүлээн зөвшөөрч, захирагд

хүний хувь заяаг Бүтээгч хэрхэн захирдгийг,

хүнийг хэрхэн амиар хангаж,

үнэнийг хүнд хэрхэн оруулдгийг мэдэж ав.

Бурханы төлөвлөгөө, дээд эрх дор

бүх зүйл байгалийн хуулийг дагадаг.

Бүхнээ Бурханаар удирдуулж,

зохицуулуулахаар шийдвэл чи,

хүлээж, эрж хайж, захирагдах ёстой.

Бурханы өмнө сөгддөг хэн бүхэнд ийм хандлага хэрэгтэй.

Энэ чанарыг эзэмшигчид жинхэнэ бодит байдалд хүрнэ.


“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 729 Бурханд хандахад байх ёстой хандлага

Дараах: 731 Бурханд хүн хэтэрхий олон шаардлага тавьдаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

152 Сайхан хайрын дуу

IЗүрхний минь угт Таны хайр оршдог,Танд би ойртоно гэдэг юутай сайхан.Танд санаа тавихад зүрх минь уярна,бүх оюун бодлоороо Тандаа...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх