318 Хүмүүсийн хэлдэг, хийдэг юу ч Бурханы ажиглалтаас мултардаггүй

1 Та нарын итгэл маш сайхан; та нар бүх амьдралаа Миний ажлын төлөө зарлагадаж, үүний төлөө амьдралаа золиослоход бэлэн гэж хэлдэг боловч зан чанар чинь тийм ч их өөрчлөгдөөгүй. Бодит ааш авир чинь тун өөдгүй гэх баримтыг үл харгалзан та нар биеэ тоосон байдлаар ярьдаг. Хүмүүсийн хэл болон уруул тэнгэрт байдаг хэдий ч хөл нь хаа хол газар дээр байгаа мэт байдаг бөгөөд үүний үр дүнд тэдний үг, үйл хэрэг, нэр төр гутамшигтай хэвээр байдаг. Та нарын нэр төр сүйрч, намба төрх чинь доройтсон, ярьж байгаа байдал чинь дорд, амьдрал чинь жигшүүртэй, тэр ч бүү хэл, хүн чанар чинь тэр чигтээ олиггүй дорд болсон.

2 Та нар бусдад явцуу сэтгэлээр ханддаг бөгөөд жижиг сажиг юм бүр дээр маргалддаг. Та нар нэр төр, байр сууриасаа болж там руу, галт нуур луу унахад ч бэлэн байх хэмжээнд хүртлээ хэрэлдэж муудалцдаг. Одоогийн үг болон үйл хэрэг чинь та нарыг нүгэлтэй гэж тодорхойлоход минь хангалттай. Миний ажилд хандах хандлага чинь та нарыг зөв шударга бус хүмүүс гэж тодорхойлоход минь хангалттай бөгөөд жигшил зэвүүцлээр дүүрэн бузар сүнснүүд гэдгийг чинь харуулахад зан чанар чинь хангалттай. Та нарын харуулж, илчилж байгаа зүйл та нарыг бузар сүнсний цусыг ханатлаа уусан хүмүүс гэж хэлэхэд хангалттай байдаг.

3 Хаанчлалд орох тухай дурдах үед та нар мэдрэмжээ илчилдэггүй. Одоо байгаа байдал чинь Миний тэнгэрийн хаанчлалын хаалгаар ороход хангалттай гэж та нар бодож байна уу? Үг болон үйл хэрэг чинь эхлээд Миний туршилтыг туулахгүйгээр та нар Миний ажил болон үгийн ариун газарт орж чадна гэж итгэж байна уу? Миний хоёр нүдийг хэн хууран мэхэлж чадах юм бэ? Хүн төрөлхтнийг бүтээхээсээ хавьгүй өмнө зүрх сэтгэлийг нь гартаа атгаж байсан учраас Би хүн бүрийн зүрх сэтгэлийг хоёр нүдээрээ ажигладаг. Би хүмүүсийн зүрх сэтгэлийг аль эртнээс нэвт шувт харсан тул тэдний бодол санаа Миний харцнаас зайлж яахан чадах билээ? Тэд Миний Сүнсний шатаалтаас зугтаж яахан амжих билээ?

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар бүгд маш жудаггүй!”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 317 Хүний үг, үйл хэргийг Бурхан нууцхан ажигладаг

Дараах: 319 Хүний үг, үйл хэрэг Бурханы шатаалтаас зайлсхийх аргагүй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

418 Залбирлын утга учир

IЗалбирах нь Бурханыг дуудаж, Бурханаар хөдөлгѳгдѳнБурхантай хамтрах нэг арга билээ.Та нар залбирах тусмаа сэтгэл чинь улам их...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх