534 Үнэнийг эрж хайхгүй бол эцэст нь үргэлж гашуудан уйлж, шүдээ хавирдаг

1 Амийг эрэлхийлдэггүй хүмүүс олон байдаг; амийг эрэлхийлдэг зарим хүн байдаг ч гэсэн тоо хэмжээгээрээ тун цөөхөн. Хүмүүс ирээдүйдээ санаа зовдог бөгөөд аминд ямар ч анхаарал хандуулдаггүй. Зарим нь Бурханы эсрэг тэрсэлж, эсэргүүцэж, ар хударгаар нь Түүнийг шүүдэг ба үнэнийг хэрэгжүүлдэггүй. Одоогоор энэ хүмүүсийг үл ойшоодог; одоохондоо энэ төрлийн тэрслүү хөвгүүдэд юу ч хийдэггүй боловч ирээдүйд чи харанхуйд амьдран, уйлж, шүдээ хавирах болно. Чи гэрэлд амьдарч байх үедээ эрхэм нандин байдлыг нь мэдэрдэггүй боловч харанхуй шөнөөр амьдармагцаа тэрхүү эрхэм нандин байдлыг ухаарч, дараа нь харамсана. Чи өнөөдрийн ажлыг мөн л ойлгодоггүй болохоор одоо өөрт чинь байгаа цаг хугацааг нандигнаж чаддаггүй. Бүхий л орчлон ертөнцийн ажил эхэлмэгц буюу өнөөдөр Миний хэлж байгаа бүхэн биелэх үед олон хүн толгойгоо барин, шаналан уйлна. Ингэснээрээ тэд уйлж, шүдээ хавиран харанхуйд унасан байх бус уу?

2 Амийг үнэхээр эрэлхийлдэг, бүрэн төгс болгуулсан бүхнийг ашиглаж болдог байхад ашиглагдахад тохирохгүй бүх тэрслүү хөвгүүд харанхуйд унана. Тэд Ариун Сүнсний ажилгүй, юуны ч учрыг олох чадваргүй байна. Тиймээс тэд шийтгэлд унаад тарчлан уйлна. Хэрвээ чи ажлын энэ үе шатанд сайтар зэвсэглэж, амиа өсгөсөн бол ашиглагдахад тохирох хүн юм. Харин муухан зэвсэглэсэн бол хэдий чи ажлын дараагийн үе шатанд дуудагдсан ч гэсэн ашиглуулахад тохирохгүй—энэ үед өөрийгөө зэвсэглэхийг хүссэн ч гэсэн чамд өөр боломж олдохгүй. Бурхан явчихсан байх болно; тэгвэл одоо өмнө чинь байгаатай адил боломжийг олохын тулд чи хаашаа явах юм бэ? Бурханы биечлэн өгдөг сургуулилтыг хүлээн авахын тулд чи хаашаа явах юм бэ? Тэр үед Бурхан биечлэн үгээ хэлж, Өөрийн дуу хоолойг илэрхийлэхгүй; чи өнөөдөр хэлж байгаа зүйлийг л уншиж чадна—тэгвэл яаж амархан ойлгох юм бэ? Хожмын амьдрал яаж өнөөдрийнхөөс дээр байж чадах юм бэ? Тэр үед чи уйлж, шүдээ хавирангаа амьд үхлийг туулахгүй гэж үү?

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн 1”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 533 Үнэнийг хэрэгжүүлдэггүй хэнийг ч таягдан хаяна

Дараах: 535 Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс харамсана

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

154 Хайрт минь, намайг хүлээгээч

IМоддын дээгүүр саран намуухан хөвнө.Миний Хайр мэт үзэсгэлэнтэй еэ.Нүд минь нулимастай, миний уйлахыг сонсож байна уу?Оо Хайрт минь Та...

181 Би Бурханыг дагахаар шийдсэн

I Одоо би гэрэл харж, итгэлээ удаан хадгалдаг болсон. Хүнд хэцүү хавчлага, эсэргүүцэлтэй тулдаг. Тоолж барамгүй олон шөнө сэрүүн залбирсан....

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх