366 Бурханы ажилтай хөл нийлүүлж чаддаггүй хүмүүс таягдуулна

1 Чи одоо Бурханы маш олон үйл хэргийг харж байгаа мөртөө мөн л эсэргүүцэн, тэрсэлдэг ба захирагддаггүй; чи дотроо олон зүйл өвөрлөж, хүссэн бүхнээ хийдэг. Чи өөрийн шунал тачаал, дур сонирхлыг дагадаг; энэ нь бүгд тэрслүү байдал, эсэргүүцэл юм. Махан биеийн төлөө, шунал тачаалынхаа төлөө, түүнчлэн дуртай зүйлс, дэлхий ертөнц, Сатаны төлөө Бурханд итгэх нь бузар заваан юм; энэ нь уг чанартаа эсэргүү, тэрслүү байдаг. Өнөө үед төрөл бүрийн итгэл байдаг: Зарим хүн гай гамшгаас хоргодох газар эрж хайдаг, бусад нь ерөөл хүртэхээр эрэлхийлдэг; зарим нь нууцуудыг ойлгохыг хүсдэг байхад бусад нь мөнгөний араас хөөцөлддөг. Эдгээр нь төрөл бүрийн эсэргүүцэл бөгөөд бүгд доромжлол юм! Хүн эсэргүүцэж, тэрсэлнэ гэдэг нь ийм үйлдлүүдийг хэлдэг бус уу?

2 Өнөө үед олон хүн дургүйцэж, гомдоллож, шүүлт хийдэг. Энэ нь бүгд хорон муу санаатны хийдэг зүйл юм; тэдгээр нь хүний эсэргүүцэл, тэрслүү байдлын жишээ билээ. Бурханы олж авдаг хүмүүс бол Түүнд бүрэн захирагддаг хүмүүс; тэд Сатанаар завхруулагдсан ч Бурханы одоогийн ажлаар авруулж, байлдан дагуулагдсан, гай зовлон туулж, эцэст нь Бурханаар бүрэн авхуулсан, цаашид Сатаны эзэмшил дор амьдрахаа больж, шударга бус байдлаас ангижирсан, ариун байдлыг амьдран харуулахыг хүсдэг хүмүүс юм—ийм хүмүүс бол хамгийн ариун хүмүүс; үнэхээр ариун хүмүүс юм. Хэрвээ чиний одоогийн үйлдлүүд Бурханы шаардлагын нэгээхэн хэсэгтэй ч тохирдоггүй бол чи таягдан хаягдана. Энэ нь маргаангүй. Бүх зүйл өнөөдрийн хэрэг явдлаас хамаардаг; хэдийгээр чамайг урьдчилан тогтоож, сонгосон ч өнөөдрийн үйлдэл чинь төгсгөлийг чинь тодорхойлно. Хэрвээ чи одоо хөл нийлүүлж чадахгүй бол таягдан хаягдана.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх хүн төрөлхтөн өнөөг хүртэл хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 365 Та нар маш их завхарсан уг чанартай

Дараах: 367 Бурхан хүмүүсийг газар дээрх тамын амьдралаас авардаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

254 Гэмшил

IЭцсийн өдрүүдийн сайн санаа зорилго,зөвлөгөө гүн нойрноос нь хүнийг сэрээдэг.Хөндүүрт дурсамж, сэтгэлийн сэв,мөс чанарыг минь...

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх