925 Өөрийнх нь аврахыг хүсдэг хүмүүсийг дураараа хорлохыг Бурхан Сатанд зөвшөөрдөггүй
I
Иовын шалгалт, гэрчлэлийн дараа
Бурхан тийм хүмүүсийг олохоор шийдэн
Иов руу дайрсан шиг хүн рүү
дайрахыг нь Сатанд зөвшөөрөөгүй.
Сул дорой, мунхаг, мэдлэггүй хүнд
ахин ийм зүйл хийхийг
Бурхан Сатанд бүрэн хориглосон.
Сатан Иовыг сорьсон нь хангалттай байсан.
Бурханы өршөөл хүнийг Сатанаас авардаг.
Бурханы аврах хүмүүс,
гэрчлэл хийдэг хүмүүс бол
удирдлагын төлөвлөгөөний
гол цөм, үр жимс нь.
Тэд Бурханы зургаан мянган жилийн
зүтгэлийн хөлс.
Энэ хүмүүсийг Бурхан
яаж Сатанд өгч чадах вэ?
II
Бурханыг дагадаг хүмүүсийн амь, бүх зүйлийг
Тэр захирч, зохион байгуулдаг.
Бурханы сонгосон хүмүүст
Сатан явуулга хийж чадахгүй.
Бурхан хүний сул дорой,
мэдлэггүй, мунхаг занг мэддэг.
Хүнийг бүрэн аврахын тулд
Сатаны гарт өгөх ёстой ч
хууртаж, хүчирхийлүүлэхийг нь
Бурхан харахыг хүсдэггүй,
үргэлж зовж байгааг нь Тэр харахыг хүсдэггүй.
Бурхан хүнийг бүтээж,
хүн ба бүтээлийн төлөөх
бүх хариуцлага, эрх мэдлийг Өөрөө атгадаг.
Хүнийг хүссэнээрээ хорлож, хүчирхийлэхийг ч,
төөрөлдүүлж, Бурханы ноёрхлын хуулийг
дэвслэхийг ч зөвшөөрдөггүй.
Хүнийг аврах, удирдах ажлыг нь бүү хэл,
дээд эрхийг нь гишгэлэхийг ч
Сатанд зөвшөөрдөггүй.
Бурханы аврах хүмүүс,
гэрчлэл хийдэг хүмүүс бол
удирдлагын төлөвлөгөөний
гол цөм, үр жимс нь.
Тэд Бурханы зургаан мянган жилийн
зүтгэлийн хөлс.
Энэ хүмүүсийг Бурхан
яаж Сатанд өгч чадах вэ?
“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-оос шинэчлэн найруулав