448 Хэвийн байдал нь амийн хурдацтай өсөлтөд хүргэдэг

1 Үе шат бүрд, хүмүүсийн байр байдал нь үнэнд орсон түвшин, хэр их үнэнийг олж авсантай нь шууд хамааралтай байдаг. Хүмүүс харьцангуй хэвийн байр байдалтай байгаа үедээ зарим үнэнийг ойлгож, тэдгээр лүү орж, улмаар Бурханы үгэнд үндэслэн зарим бодит зүйлийг ойлгож чаддаг. Тэд бас бусдыг хангаж, бусдад үйлчилж чаддаг. Зарим хүн зөв байр байдалд байдаггүй; тэд хэдий эрж хайж, уншиж, сонсож, харилцаж байгаа ч эцэст нь хэвийн байр байдалтай хүмүүсээс хавьгүй багыг олж авдаг.

2 Хүний ариун бус байдал, завхарсан уг чанарынх нь илчлэл, хүний үзэл, төсөөллийн хольц үргэлж байх юм бол дотроо хүмүүс бүрмөсөн төөрөлдсөн байхаас өөр аргагүй. Энэ нь тэднийг үнэнд ороход нөлөөлөхгүй яах билээ? Эрүүл ухаантай хүмүүс л үнэнийг ойлгож чаддаг бөгөөд ариун зүрх сэтгэлтэй хүмүүс л Бурханыг харж чаддаг. Өөрсдийгөө хоосолсноор л тэд үнэнийг амархан хүлээн авч чадна. Хүмүүсийн зүрх сэтгэл үймж байх үед үнэнийг ойлгоход хэцүү байдаг. Үнэнийг ойлгодог хүмүүс л өөрсдийн байр байдлыг тодорхой хэмжээнд танин мэдэж чаддаг бөгөөд асуудлынхаа мөн чанарыг мэдсэнээр л өөрсдийн уг чанарыг ойлгож чаддаг.

3 Хүмүүс зөв зүйтэй, бүрэн хэвийн байр байдалтай байвал жинхэнэ биеийн хэмжээтэй байх болно; ингэснээр тэд элдэв янзын асуудалтай тулгарах үедээ бүдэрч, гомдоллохгүй. Үе шат бүрд эрж хайдаг арга зам, байр байдлаа чи үл хайхарч болохгүй. Хайхрамжгүй байдал яваандаа асуудал үүсгэнэ. Байр байдал чинь хэвийн байх үед чи зөв замаар алхаж, аливааг зөв хийх бөгөөд Бурханы үг рүү хурдан орно. Энэ маягаар эрж хайснаар л амь чинь өсөж чадна.

“Бурханы нөхөрлөл”-өөс шинэчлэн найруулав

Өмнөх: 447 Хэвийн байдал гэж юу вэ?

Дараах: 449 Ариун Сүнсний ажлын илрэл

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

170 Амийн гэрчлэл

IБурханыг гэрчилснийхээ төлөөнэг л өдөр би баригдах байх,энэ зовлон зөвт байдлын төлөө гэдгийгзүрх сэтгэлдээ би мэддэг.Амь минь алга...

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх