98 Бурханы үгээс хэн ч салж чадахгүй

1 Ирээдүйн чиглэл ийм байна: Бурханы амнаас гарсан айлдварыг олж авсан хүмүүс газар дээр алхах замтай байх бөгөөд бизнес эрхлэгчид, эрдэмтэд, сурган хүмүүжүүлэгчид, аж үйлдвэр эрхлэгчид ч бай, Бурханы үггүй хүмүүсийн хувьд ганц алхам хийхэд ч хэцүү байх бөгөөд албан хүчээр үнэн замыг эрж хайна. “Үнэнтэй бол чи дэлхий даяар алхана; үнэнгүй бол хаана ч хүрч чадахгүй” гэдгийн учир энэ юм. Бодит баримт ийм байдаг: Бүх орчлон ертөнцийг захирч, хүн төрөлхтнийг удирдаж, байлдан дагуулахын тулд Бурхан Замыг (Өөрийн бүх үгийг гэсэн утгатай) ашиглана. Ариун Сүнс хүмүүст мэдрэмж өгдөг. Бурханы үгийг уншсаны дараа хүмүүсийн сэтгэлд тогтвортой, амар амгалан санагддаг, харин Бурханы үгийг олж аваагүй хүмүүст хоосон санагддаг. Бурханы үгийн хүч чадал энэ юм. Хүмүүс тэдгээрийг унших ёстой ба уншсаныхаа дараа тэд тэжээгдэж, Бурханы үггүйгээр байж чадахгүй. Бурханы үгийг унших нь хүмүүст хүч чадал өгдөг. Хэрвээ тэд үүнийг уншихгүй бол үлбэгэр хойрго болдог, харин уншсаныхаа дараа “хэвтрээсээ” даруй өндийн босдог. Энэ бол Бурханы үг газар дээр эрх мэдэл эзэмшиж, Бурхан газар дэлхий дээр захирч байгаа хэрэг юм.

2 Зарим хүн орхин явахыг хүсдэг, эсвэл Бурханы ажлаас залхдаг. Гэсэн ч тэд Бурханы үгээс салж чадахгүй; хэчнээн сул дорой ч тэд мөн л Бурханы үгээр амьдрах ёстой, хэчнээн тэрслүү ч Бурханы үгийг орхиж мөн л зүрхэлдэггүй. Бурханы үг сүр хүчээ үнэхээр харуулах үе бол Бурхан хаанчилж, эрх барих үе юм; Бурхан ингэж ажилладаг. Эцсийн эцэст энэ нь Бурханы ажилладаг арга барил бөгөөд хэн ч үүнийг орхиж болохгүй. Бурханы үг тоо томшгүй олон айл өрхөд түгж, бүгдэд мэдэгдэнэ, тэр үед л Түүний ажил орчлон ертөнц даяар түгнэ. Бурханы алдрын өдөр Бурханы үг хүч чадал, эрх мэдлээ харуулна. Балар эртний үеэс өнөөдрийг хүртэлх Түүний үг нэг бүр гүйцэлдэж, биелнэ. Ийм маягаар Бурхан газар дээр алдар суугаа олж авна—өөрөөр хэлбэл, Түүний үг газар дээр хаанчилна.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Мянган жилийн хаанчлал ирчихсэн”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 97 Бурхан эцсийн өдрүүдэд бүх орчлон ертөнцийг байлдан дагуулахдаа үг ашигладаг

Дараах: 99 Бурханы үгээр бүх зүйл биелдэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

85 Ямар ч үед Та надтай хамт

IБи ертөнцөөр хэрэн хэсэж,зүрх сэтгэлдээ төөрч, цөхөрсөн байсан.Таны тааламжит үгсээр сэргэж,би гэрлийг харсан.Би Таны үгээр шүүлтийг...

758 Бурханыг хайрлагсад ерөөлтэй

IЗөвхөн Бурханыг хайрладаг хүмүүс л Түүнийг гэрчилж,ерөөл, амлалтыг нь хүлээн авч чадна.Бурханыг хайрладаг хүмүүс болТүүний итгэмжит хүмүүс...

152 Сайхан хайрын дуу

IЗүрхний минь угт Таны хайр оршдог,Танд би ойртоно гэдэг юутай сайхан.Танд санаа тавихад зүрх минь уярна,бүх оюун бодлоороо Тандаа...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх