199 Эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан бие махбодтой болохын утга учрыг гүйцэлдүүлсэн

I

Есүсийн гүйцэтгэсэн ажлын үе шат

“Үг Бурхантай хамт байсан”

гэдгийн мөн чанарыг л биелүүлсэн.

Бурханы үнэн Бурхантай хамт,

Бурханы Сүнс махбодтой хамт байж,

Түүнээс салшгүй байв.

Бурханы махбод Сүнстэй хамт байсан нь

Есүс анхны бие махбодтой Бурхан байсны

илүү том баталгаа юм.

Эцсийн өдрүүдийн ажил нь “Үг махбод болдог”

гэдгийн дотоод утгыг яг таг биелүүлдэг.

“Үг Бурхантай хамт байсан,

Үг Бурхан байсан” гэдгийг

илүү гүн гүнзгий утгатай болгодог.

Бас “Анх Үг байсан” гэдэг үгэнд

бат итгэх боломжийг чамд олгодог.

Энэ бол хоёр дахь удаа

махбод болсон Бурханы ажил,

энэ удаа Бурхан сүүлчийн удаа махбод болж,

бие махбодтой болохын утга учрыг гүйцээж,

махбод дахь Бурханы бүхий л ажлыг

бүрэн хэрэгжүүлж, гаргаж,

Бурхан махбодод орших эринийг төгсгөдөг.


II

Дэлхийн бүтээлийн цаг үед Бурханд үг байсан.

Тийм ээ, Түүний үгс Түүнтэй хамт байсан.

Тэр үүнээс салшгүй байсан.

Үгийн эрх мэдэл, хүч чадал

эцсийн эринд илүү тодорхой болдог.

Хүнд Түүний бүх замыг харуулж,

бүх үгийг нь сонсгодог.

Энэ бол эцсийн эрин үеийн ажил.

Чи эдгээрийг нэгд нэггүй ойлгох ёстой.

Энэ бол махбодыг мэдэх асуудал биш,

харин махбод болон Үгийг ойлгох,

махбод болон Үгийг ойлгох тухай юм.

Энэ бол чиний гэрчлэх ёстой,

хүн бүрийн мэдэх ёстой зүйл билээ.

Энэ бол хоёр дахь удаа

махбод болсон Бурханы ажил,

энэ удаа Бурхан сүүлчийн удаа махбод болж,

бие махбодтой болохын утга учрыг гүйцээж,

махбод дахь Бурханы бүхий л ажлыг

бүрэн хэрэгжүүлж, гаргаж,

Бурхан махбодод орших эринийг төгсгөдөг.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлт 4”-ѳѳс шинэчлэн найруулав

Өмнөх: 198 Бурхан хоёр удаа бие махбодтой болдгийн ач холбогдол

Дараах: 200 Бие махбодтой болсон Бурхан эцсийн өдрүүдэд Бурханы удирдлагыг төгсгөдөг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

181 Би Бурханыг дагахаар шийдсэн

I Одоо би гэрэл харж, итгэлээ удаан хадгалдаг болсон. Хүнд хэцүү хавчлага, эсэргүүцэлтэй тулдаг. Тоолж барамгүй олон шөнө сэрүүн залбирсан....

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх