235 Хүний сэтгэлгээ хэтэрхий хуучинсаг

I

Бурханы ажил үргэлж урагшилдаг.

Түүний ажлын зорилго өөрчлөгддөггүй ч

арга барил нь ямагт өөрчлөгддөг тул,

Түүнийг дагагчид ч өөрчлөгдөж байдаг.

Бурхан илүү их ажиллах тусам,

хүн Түүнийг төдий чинээ мэддэг.

Хүний зан чанар ч Бурханы ажлаар өөрчлөгддөг.


Бурханы ажил өөрчлөгддөг учир

Ариун Сүнсний ажлыг мэддэггүй хүмүүс

үнэнийг мэддэггүй мулгуу хүмүүс

Бурханыг эсэргүүцэж эхэлдэг.

Түүний ажил хүний үзлээс зөрж,

хэзээ ч хуучин биш, үргэлж шинэ байдаг.


Бурхан хуучин ажлаа давтдаггүй,

харин үргэлж урагшилдаг.

Бурханы одоогийн ажлыг хүн

урьдын ажлаар нь шүүдэг тул

шинэ эриний ажлын үе шат бүрийг

хийхэд Бурханд хэцүү байдаг.

Хүнд маш олон бэрхшээл бий.

Түүний бодол дэндүү хуучинсаг!

Бурханы ажлыг үнэхээр мэдэхгүй ч

бүгд үүнийг хязгаарладаг.


II

Бурханыг ардаа орхих үедээ хүн,

амь, үнэнийг алддаг.

Бурханы ерөөлийг ч алддаг.

Бурханы өгсөн энэ бүгдээс хүн татгалздаг.

Бурхан зөвхөн хуулийн доор байж,

хүн төрөлхтний төлөө

загалмайд цовдлогдсон л гэж хүмүүс боддог.


Тэд Бурхан Библиэс гарч чадахгүй,

гарах ёсгүй гэж боддог,

тиймээс тэднийг хуучин хуулиуд дөнгөлж,

үхмэл дүрэм журмууд бат хүлсэн.

Бурханы шинэ ажил ямар ч байсан

зөгнөлөөр баталгаажих ёстой гэж

боддог хүмүүс бас олон байдаг.


Шинэ ажлын үе шат болгонд

Түүнийг “чин” сэтгэлээсээ дагадаг бүх хүнд

илчлэл үзэгдэх ёстой;

эс бөгөөс Бурханы ажил биш гэж тэд үздэг.


III

Хүн Бурханыг мэдэхэд хэцүү.

Дээр нь хүний мулгуу зүрх сэтгэл,

өөрийгөө чухалчлах үзэл

Бурханы шинэ ажлыг хүлээн авахад бүр хэцүү.

Хүн үүнийг сайн судалдаггүй,

даруухнаар хүлээн авдаг ч үгүй,

харин, басамжилсан байдлаар хардаг.


Тэр Бурханы илчлэл, удирдамжийг хүлээдэг.

Энэ тэрслүү хүмүүсийн зан авир биш үү?

Ийм хүмүүс яаж Бурханы сайшаалыг

хүртэж чадах вэ?


Бурхан хуучин ажлаа давтдаггүй,

харин үргэлж урагшилдаг.

Бурханы одоогийн ажлыг хүн

урьдын ажлаар нь шүүдэг тул

шинэ эриний ажлын үе шат бүрийг

хийхэд Бурханд хэцүү байдаг.

Хүнд маш олон бэрхшээл бий.

Түүний бодол дэндүү хуучинсаг!

Бурханы ажлыг үнэхээр мэдэхгүй ч

бүгд үүнийг хязгаарладаг.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өөрийн үзлээр Бурханыг хязгаарласан хүн Бурханы илчлэлийг хүлээн авч яахан чадах билээ?”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 234 Бурханд итгэгчид Түүний өнөөгийн хүслийг эрж хайх ёстой

Дараах: 236 Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн авдаггүй хүмүүс Бурханы илрэлтийг харж чадах уу?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

418 Залбирлын утга учир

IЗалбирах нь Бурханыг дуудаж, Бурханаар хөдөлгѳгдѳнБурхантай хамтрах нэг арга билээ.Та нар залбирах тусмаа сэтгэл чинь улам их...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх