Урвалт хүний уг чанар байдгийн шалтгаан
I
Хүн төрөлхтний оршин тогтнол нь эргээд сүнс дахин төрлөө олсон эсэхээр тодорхойлогддог. Өөрөөр хэлбэл, хүний сүнс дахин төрлөө олоход хүн болгон бие махбод бүхий хүний амийг олж авдаг. Хүний бие төрсний дараагаар тухайн амь бие махбодын эцсийн хязгаарыг хүртэл буюу сүнс бүрхүүлээ орхих сүүлчийн мөч хүртэл оршин тогтнодог. Энэ үйл явц хүний сүнс ирж, буцахтай зэрэгцэн ахин дахин давтагдах бөгөөд ингэж бүхий л хүн төрөлхтний оршин тогтнолыг хадгалж байдаг. Бие махбодын амь нь бас хүний сүнсний амь бөгөөд хүний сүнс нь хүний бие махбодын оршин тогтнолыг дэмжиж байдаг. Өөрөөр хэлбэл, хүн нэг бүрийн бие махбод анхнаасаа амьтай байсан бус, харин тэдний сүнсээс ирдэг зүйл юм. Тиймээс хүний уг чанар тэдний бие махбодоос бус, харин сүнсээс ирдэг.
II
Гагцхүү хүн нэг бүрийн сүнс л хэрхэн Сатанд уруу татагдаж, зовж, ялзарч байснаа мэддэг. Хүний бие махбод үүнийг мэдэж чадахгүй. Хүн төрөлхтөн өөрийн эрхгүй бузар, ёрын муу, харанхуй болохын хэрээр, хүн Бид хоёрын хоорондын зай төдий чинээ их болж, хүн төрөлхтний өдрүүд улам харанхуйлдаг. Хүн төрөлхтний сүнс бүхэлдээ Сатаны атганд байдаг. Тийм болохоор, хүний бие махбод Сатанд эзлэгдсэн болох нь мэдээжийн зүйл юм. Яаж ийм бие махбодтой, ийм хүмүүс Бурханыг эсэргүүцэхгүй, Түүнтэй төрөлхийн нийцэлтэй байж чадах юм бэ? Сатан Надаас урвасан учраас Би түүнийг агаар луу доош хаясан билээ, тэгвэл хүмүүс үүнээс өөрсдийгөө яаж чөлөөлж чадах вэ? Хүний уг чанар нь урвалт байдгийн шалтгаан нь энэ юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Нэн ноцтой асуудал: Урвалт (1)”-ээс шинэчлэн найруулав