Бурханд итгэх хүний итгэл тэвчишгүй муу
Бурхантай харилцах хүний харилцаа нь ердөө л цэвэр хувийн ашиг сонирхол байдаг. Энэ нь ерөөл хүлээн авагч болон өгөгчийн хоорондох харилцаа юм. Энэ нь ажил олгогч болон ажилтны хоорондын харилцаатай адилхан. Ажилтан нь ажил олгогчийн өгч буй шагналыг хүлээн авахын тулд л ажилладаг. Ийм харилцаанд хайр байдаггүй, зөвхөн тохиролцоо л байдаг; хайрлаж, хайрлуулах явдал байхгүй, зөвхөн өглөг, өршөөл байдаг; ойлголцол байдаггүй, зөвхөн хүлцэнгүй байдал, хууралт л байдаг; дотно байдал байдаггүй, зөвхөн холбохын аргагүй ангал байдаг. Нөхцөл байдал ийм түвшинд хүрэхэд хэн ийм хандлагыг эргүүлж чадах вэ? Энэхүү харилцаа нь хэчнээн найдваргүй болсныг үнэхээр ойлгож чадах хэдэн хүн байна вэ? Хүмүүс ерөөгдөхийн баяр баясалд умбах үедээ, хүн болон Бурханы хоорондох харилцаа нь хэчнээн ичгэвтэр, муухай болсныг төсөөлж чадах хүн байхгүй гэдэгт Би итгэдэг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна”-аас шинэчлэн найруулав