692 Шалгалтад хандах хүний хандлага

1 Өнөөдрийн замаар алхахад чинь хамгийн зохистой эрэл хайгуулын төрөл юу вэ? Эрэл хайгуулдаа чи өөрийгөө ямар төрлийн хүн гэж үзэх ёстой вэ? Шалгалт ч бай, зовлон ч бай, эсвэл өршөөлгүй гэсгээлт, хараал ч бай, өнөөдөр чамд тохиолддог бүхэнд хэрхэн хандахаа чи мэдэх ёстой. Бүх тохиолдолд анхааралтай авч үзэх ёстой. Учир нь эцсийн эцэст өнөөдөр чамд тохиолддог зүйл бол удаа дараа болдог богинохон шалгалт юм; магадгүй чи үүнийг сэтгэлзүйн хувьд тун дарамттай гэж үздэггүй тул аливааг зөнд нь орхиж, ахиж дэвших эрэл хайгуулын чинь эрхэм нандин хөрөнгө гэж авч үздэггүй байх. Чи ямар хайхрамжгүй юм бэ! Маш их хайхрамжгүй болохоор чи энэхүү эрхэм нандин хөрөнгийг нүдний чинь өмнө хөвөх үүл мэт үзэж, ахин дахин нүүр нүдгүй буудаг энэхүү хатуу ширүүн цохилт буюу богинохон, чиний хувьд харваас жин багатай цохилтуудыг эрхэмлэдэггүй, харин ч тэдгээрийг үнэн сэтгэлээсээ авч үзэлгүй, хөндий хүйтнээр харж, зүгээр л тохиолдлын цохилт мэт авч үздэг. Чи үнэхээр биеэ тоосон!

2 Олон удаагийн эдгээр цохилт болон сахилгажуулалтыг хамгийн шилдэг хамгаалалт гэж үзэхийн оронд чи Тэнгэрийн утгагүй төвөг чирэгдэл, эсвэл чамд тохирох залхаан цээрлүүлэлт гэж хардаг. Чи маш мэдлэггүй! Чи сайхан цаг хугацааг өршөөлгүйгээр харанхуйд хашиж; гайхалтай шалгалт, сахилгажуулалтыг дайсны чинь дайралт гэж үргэлж үздэг. Чи орчиндоо дасан зохицох чадваргүй; дасан зохицохыг ч хүсдэггүй, учир нь чиний хувьд харгис, олон удаагийн энэ гэсгээлтээс чи ямар нэгэн зүйл олж авахыг хүсдэггүй. Чи эрж хайж, судалж шинжлэх ямар ч оролдлого хийдэггүй, зүгээр л хувь заяандаа буулт хийж, хувь заяа чинь хаашаа хөтөлнө, тийшээ явдаг. Хэрцгий балмад цээрлүүлэлт шиг санагддаг зүйл зүрх сэтгэлийг чинь огтхон ч өөрчлөөгүй, зүрх сэтгэлийг чинь ч эзэмдээгүй; харин ч зүрх сэтгэлийг чинь шархлуулдаг. Чи энэхүү “харгис гэсгээлтийг” энэ амьдралын чинь дайснаас цаашгүй үздэг бөгөөд юу ч олж аваагүй. Чи туйлын их өөрийгөө зөвтгөдөг!

3 Маш жигшүүртэй учраас л ийм шалгалтууд туулдаг гэж чи хааяахан боддог; харин ч өөрийгөө тун хувьгүй хэмээн бодож, Намайг өөрийг нь үргэлж гоочилж байна гэж хэлдэг. Өнөөдрийн байдлаар, Миний хэлдэг, хийдэг зүйлийн талаар чи үнэндээ хэр их мэддэг вэ? Чи өөрийгөө тэнгэрээс ялимгүй доогуур ч газраас хавьгүй өндөр, төрөлхийн авьяастан гэж бүү бод. Чи өөр хэнээс ч илүү ухаантай биш—өөрийгөө хэтэрхий өндрөөр үнэлж, бусдаас дор гэж хэзээ ч үздэггүй учраас чамайг газар дээрх эрүүл ухаантай ямар ч хүнээс илүү гайхмаар тэнэг гэж ч хэлж болох юм; чи Миний үйлдлийг нэгд нэггүй мэддэг юм шиг санагддаг. Үнэн хэрэгтээ чи эрүүл ухаан угаас дутмаг хүн, учир нь Миний хийх зүйлийн талаар чи огт мэддэггүй, одоо юу хийж байгааг минь бүр ч мэддэггүй. Тиймээс чи, хүний амьдралын талаар өчүүхэн ч мэддэггүй мөртөө газраа хагалахдаа Тэнгэрийн ерөөлд найддаг хөгшин тариачинтай ч эн тэнцэхгүй гэж Би хэлсэн. Чи амьдралынхаа талаар нэг секунд ч бодож үздэггүй бөгөөд нэр хүндийн талаар юу ч мэддэггүй, өөрийнхөө талаар бүр ч мэддэггүй. Чи туйлын “өндөр дээд!”

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Суралцдаггүй агаад мэдлэггүй хэвээр үлддэг хүмүүс: Тэд араатан биш гэж үү?”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 691 Өвчин тусах нь Бурханы хайр юм

Дараах: 693 Эцэст нь Бурхан үнэнтэй хүмүүсийг олж авдаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх