266 Бурханы амийн хангалт хүн төрөлхтөнд хэрэгтэй
I
Зүрх сэтгэлдээ Бурхангүй бол
хүний дотоод ертөнц харанхуй;
хий хоосон амьдралд нь найдвар гэж үгүй.
Хүний ахиц дэвшлийг
хамгаалахаар олон хүн хичээдэг,
гэвч Бурхан замчлахгүй бол
хүний сэтгэл хоосон.
Хэн ч хүний амь байж чадахгүй,
ямар ч онол, мэдлэг, шинжлэх ухаан,
ардчилал хүнийг тайтгаруулж чадахгүй.
Хүн нүгэл үйлдэж,
шударга бус явдалд гомдоллоно.
Хүний шинжлэх хүсэл,
хорхойслыг энэ нь дарахгүй.
Бүгд цатгалан, эрх тэгш, чөлөөтэй байх
шударга нийгэм л хүнд хэрэгтэй биш.
Бурханы аврал, амийн хангалт гэх
эдгээр зүйл хүнд хэрэгтэй.
Бурханаас эдгээрийг хүлээн авснаар л
хүн хэрэгцээгээ хангаж чаддаг;
шинжлэх хүсэл, сэтгэлийн хоосрол гэх
эдгээр зүйлийг шийдвэрлэж чаддаг.
II
Энэ бүхний учир нь хүнийг Бурхан бүтээсэн.
Хүний утгагүй золиос, судалгаа шинжилгээ
шаналал, байнгын айдас хүйдэс л авчирдаг.
Ирээдүй, хойшдын замтай
яаж нүүр тулахаа мэдэхгүй,
шинжлэх ухаан, мэдлэг,
хоосон мэдрэмжээс айдаг.
Эрх чөлөөт оронд амьдардаг эсэх нь хамаагүй,
хүний хувь заяанаас хэн ч зайлж чадахгүй.
Хүрэх газар, хүний нууцыг судлах хүслээс
захирагч, захирагдагчдийн
хэн нь ч ангижрахгүй,
энэ гүн хоосролоос салж чаддаггүй.
III
Нийгмийн эдгээр үзэгдэл хүнд нийтлэг,
гэхдээ хүний асуудлыг
ямар ч агуу хүн шийдвэрлэж чадахгүй.
Учир нь Бурханы байр суурь,
амийг ямар ч хүн орлож чадахгүй,
хүн бол хүн л байдаг.
Ард түмэн, улс үндэстэн
Бурханаас аврал хүртэхгүй бол
харанхуй руу бэдэрч,
Бурхан тэднийг устгана.
Бүгд цатгалан, эрх тэгш, чөлөөтэй байх
шударга нийгэм л хүнд хэрэгтэй биш.
Бурханы аврал, амийн хангалт гэх
эдгээр зүйл хүнд хэрэгтэй.
Бурханаас эдгээрийг хүлээн авснаар л
хүн хэрэгцээгээ хангаж чаддаг;
шинжлэх хүсэл, сэтгэлийн хоосрол гэх
эдгээр зүйлийг шийдвэрлэж чаддаг.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 2: Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”-аас шинэчлэн найруулав