449 Ариун Сүнсний ажлын илрэл

I

Ариун Сүнс хүмүүсийг

гэгээрүүлэхээр ажиллахдаа,

хүмүүст Бурханы ажлын тухай,

өөрсдийнх нь жинхэнэ оролтын тухай мэдлэг,

бас жинхэнэ байдлынх нь тухай мэдлэг өгдөг.

Тэр бас Бурханы яаралтай санаа зорилго,

өнөөдөр хүнд тавьдаг шаардлагыг

тэдэнд ойлгуулдаг.


Ингэснээр тэд хавчлага, бэрхшээлийн үед ч

Бурханыг хангалуун байлгаж,

хайрлахын тулд бүхнээ золиосолж,

Бурханы төлөө гэрчлэлд зогсож,

харамсалгүйгээр амиа өгөх

шийдвэртэй болдог.


II

Хэрэв чамд ийм шийдвэр байгаа бол

Ариун Сүнсний сэтгэл хөдлөл,

ажил байна гэсэн үг.

Гэсэн ч урсан өнгөрөх хором бүхэнд чамд

ийм сэтгэл хөдлөл байдаггүйг мэдэж ав.


Цуглаан дээр залбирч,

Бурханы үгийг идэж, уух үед

сэтгэл чинь ихээр хөдөлж, зоригждог.

Хүмүүс Бурханы үгийг нөхөрлөх үед

чамд их шинэ, шинэлэг санагдаж,

сэтгэл чинь тов тодорхой, гэгээлэг байдаг.

Энэ бүгд Ариун Сүнсний ажил.


Чи удирдагч байгаад

ажиллахаар чуулган руу явахад чинь

Ариун Сүнс чамд хосгүй гэгээрлийг өгдөг.

Чамд чуулганы асуудлыг ойлгуулж,

шийдвэрлэх үнэний мэдлэгийг өгдөг.


Чи ажилдаа үнэхээр хичээнгүй,

хариуцлагатай, нухацтай байж чадна.

Энэ бүгд Ариун Сүнсний ажил билээ,

энэ бүгд Ариун Сүнсний ажил билээ.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлт 1”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 448 Хэвийн байдал нь амийн хурдацтай өсөлтөд хүргэдэг

Дараах: 450 Чи Бурханд итгэх зөв замд орсон уу?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх